Дэлхий

КОВИД-19: Хятад улс 5 вакцин гаргаад байна

Нийтэлсэн

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Чжао Лицзянь Хятад улсын бүтээсэн ковидийн эсрэг таван вакцин клиник туршилтын гуравдугаар үед байгаа гэж мэдэгдлээ.

Энэхүү вакциныг одоо АНЭУ, Бразил, Пакистан, Перу зэрэг хэд хэдэн оронд туршиж байгаа гэнэ. Мөн нэг, хоёрдугаар үеийн туршилтад байгаа вакцинууд ч байгаа гэдгийг тэр онцоллоо. Хятад улс ДЭМБ-ын зохион байгуулж байгаа COVID-19-ийн эсрэг вакцин гаргах төсөлд оролцож байгаа бөгөөд вакциныг шударгаар тэгш хуваарилах, буурай орнуудыг хангахад гол анхаарлаа хандуулах юм.

Exit mobile version