Дэлхий

Германд хутгатай этгээд хүмүүсийг шархдуулжээ

Нийтэлсэн

Германы Оберхаузен хотод хутгатай этгээд хэд хэдэн хүнийг шархдуулжээ. WAZ сонины мэдээлснээр уг этгээдийг баривчилсан байна.

Гэмтэж шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй болжээ. Шархадсан хүмүүсийн тоог бүрэн гаргаагүй байгаа аж. Оберхаузен хотын цагдаа нар зэргэлдээх хотын цагдаагийнхны тусламжтайгаар ажилласан гэнэ.

Үүний өмнө хутгатай этгээд хүмүүс рүү дайрсан хэрэг Францад гарчээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманены мэдээлснээр Парис дахь сургуулийн ойролцоогоос хутгатай хүнийг баривчилсан байна.

Exit mobile version