Нийгэм
Цагааннуур боомтоор орж ирсэн автомашинуудыг тухайн өдөртөө багтаан хилээр гаргана
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтыг нээсэн.
Боомтыг цаашид сар бүрийн хоёр ба дөрөв дэх долоо хоногт нээж, зөвхөн шатахуун тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх юм.
Боомтыг нээсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ өндөржүүлэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хавьтал үүсгэхгүй, тээврийн хэрэгслийн жолоочийг машинаас нь буулгахгүйгээр Цагдаагийн хамгаалалтаар Өлгий хотод хүргэж, ачааг буулгаад тухайн өдөртөө багтаан хилээс буцаан гаргах арга хэмжээ авч ажиллаж байна.