Бидэнтэй нэгд

Эдийн засаг

С.Цэрэнпүрэв: Цар тахлын үед эдийн засгийг дэмжих гэж авсан зээлийн заримыг бид 2061 он хүртэл төлнө

Нийтэлсэн

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилт, зарцуулалтад иргэний нийгмийн байгууллагууд дүн шинжилгээ хийжээ. Энэ талаар “Захиргааны Шинэ Санаачилга” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Цар тахлаас сэргийлэхэд чиглэсэн хандив тусламжийн зарцуулалтад мониторинг хийснээ та танилцуулж байсан. Энэ удаагийн дүн шинжилгээнд анхаарал татах зүйл юу байв?
Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчнийг пандемик /цар тахал/-ын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд зарлаж, газар нутгийн өргөн хүрээг хамарч, олон мянган, сая хүний амь насыг хохироож, эдийн засгийн алдагдал, нийгэм, улс төрийн доголдол үүслээ.

Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас  шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хуулийн хүрээнд түр хороо байгуулсан. Түр хороо мэдээллээ ил тод тавихгүй байгаад хамаг учир бий. Хуулийн журамд иргэд мэдээлэл авах эрхтэй гэсэн заалт бас байдаг. Гэтэл иргэдэд сар бүр мэдээлэл өгдөг байснаа ч больсон. Тухайлбал, иргэдийг нийгмийн даатгал төлөхөөс 5 сар чөлөөлсөн. Үүнд 47,8 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл үүн дээр гурван төрлийн зээл авсан байгаа юм.

4-10 САР ХҮРТЭЛ НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛСӨН НЬ МОНГОЛ УЛСЫН ӨРИЙГ 47.8 ТЭРБУМААР НЭМСЭН

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн  хүрээнд  15 сая ам.долларыг хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөхөд зарцуулна. 2.6 сая ам.долларын санхүүжилт бүхий бичил зээл олгох хөтөлбөрийн хүрээнд зээлдэгч нарт хямралын энэ цаг үед зээлийн хүүгийн төлбөрөөс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор,
  • ОУХА-ийн 20 сая ам.долларын санхүүжилтийн дэмжлэгтэй Монгол улсад хэрэгжүүлэх “Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төсөл” нь COVID-19 цар тахлаас үүдсэн хямралын энэ үед зохих шалгуурыг хангасан ажилчид болон ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлж, ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дээрх боломжийг илүү хүртээмжтэй болгоход туслах зорилгоор,
  • Экспортыг дэмжих төслийн хүрээнд 1.5 сая ам.долларын санхүүжилтийг албан журмын нийгмийн даатгалд хамрагдсан, зохих шалгуур хангасан ажил олгогч болон ажилчдыг ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх Засгийн газрын арга хэмжээг дэмжихэд зориулах тус тус зээл,тусламж авсан.

Энэ хүрээнд COVID-19-ийн сөрөг нөлөөнд өртөж, борлуулалт нь их хэмжээгээр буурсан (50 бөгөөд түүнээс дээш хувиар буурсан) ч ажлын байраа хадгалж үлдсэн уул уурхайн бус салбарын ЖДҮ-үүдийг шууд бусаар дэмжих юм. 7,000 орчим даатгалд хамрагдсан ажилчид бүхий уул уурхайн бус салбарын 300 ЖДҮ-үүд энэхүү арга хэмжээнээс үр шим хүртэхээр байгаа юм.

Түр хороо мэдээллээ ил тод тавихгүй байгаад хамаг учир бий. Хуулийн журамд иргэд мэдээлэл авах эрхтэй гэсэн заалт бий.

Цар тахлын үед нийгмийн даатгалаас хөнгөлж ийм гурван төрлийн зээл авлаа гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар ч мэдээлэх ёстой. 4-10 сар хүртэл нийгмийн даатгалаас чөлөөлөгдсөн иргэд энэ мөнгийг хаанаас гарсныг мэдээгүй л яваа. Гэтэл энэ нь Монгол Улсын өрийг 47.8 тэрбумаар нэмсэн гэдгийг онцолъё. НДЕГ-аас асуухад үүнийг нийгмийн даатгалын эх үүсвэрээс гэж худлаа ярьж байна лээ. Би үүнийг нягтлахын тулд хувиараа маш их эрэл хайгуул хийж, мэдээллийг цуглуулж байна. Гэтэл энэ бүх гаднын зээл тусламжийн талаар Засгийн газраас гаргасан нэгдсэн мэдээллийн сан алга байгаа нь гайхмаар. Сангийн яамны зээл тусламжийн мэдээллийн сайт бий.

Би гурван улирлаар нь мэдээллийг нь хэвлэж авсан. Үүн дээр Шилэн дансны хуулийн 6.5.2-д “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээг улирал бүр мэдээлнэ” гэж заасны дагуу тавьсан байгаа. Иргэд орж үзэх боломжтой. Энд нэгдүгээр улиралд 23, хоёрдугаар улиралд 74, үүн дотор нефтийн үйлдвэр байгуулах нэг тэрбум долларын зээл Энэтхэгээс ороод ирчихсэн байгаа. Үүнийг мэдээлээгүй шүү.

Хүүхдийн мөнгө хөтөлбөрт нийт 1.9 сая орчим хүүхэд хамрагдаж байна. Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлд COVID-19 цар тахлын үзүүлж буй дам нөлөөг бууруулахын тулд уг төслийг хэрэгжүүлж 2020.04.01-2020.10.01 хүртэлх хугацаанд 1,250 мянга хүүхдэд 552,2 тэрбум төгрөг, 2020.10.01-2020.12.31 хүртэл 1.250 мянга хүүхдэд 300,0 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төсөвлөсөн байна. Хүүхдийн мөнгийг 300 мянгаар он дуустал өгөхөд нийт 852.2 тэрбум төгрөгийг зээлээс санхүүжүүлжээ.

АХБ-наас Монгол Улсад олгосон зээлүүд:

  • АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд АХБ-наас энэ оны 4-р сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой юм.
  • Монгол Улсад коронавируст (COVID-19) цар тахлаас үүдэн хүнсний хангамж саатаж буй үед хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг удирдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-наас 410,000 ам.долларын техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг  баталсан.
  • Техникийн туслалцааны төслийн нийт санхүүжилт 410,000 ам.доллар байхаас 400,000 ам.долларыг нь АХБ-ны Техникийн туслалцааны тусгай сангаас гаргаж, бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газар хамтран санхүүжүүлэх юм.
  • АХБ-наас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй COVID-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээний багц дэмжлэгийн хүрээнд АХБ-наас Монголын улаан буудайн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 15 сая ам.долларын зээлийн төсөл,
  • АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг
  • Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн нэмэлт санхүүжилт болох 30 сая ам.доллар
  • Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгэм, эдийн засаг түүний дотор хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нийгмийн хамгааллын төслийн 26.4 сая ам.долларыг тус тус баталжээ.

Цар тахлын үед эдийн засгийн дэмжих гэсэн нэрийн дор маш их зээл тусламж авсан. Зарим зээлийг бид 2061 он хүртэл төлнө. Тухайлбал, би Ч.Хүрэлбаатар сайдад хүсэлт хүргүүлж 170 тэрбум төгрөгийн зээл авсан гэдгийг баталгаажуулж авсан.

-Та ямар баримт дээр тулгуурлаж, мэдээллээ хэрхэн цуглуулсан бэ?
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга асан Ө.Энхтүвшингийн УИХ-ын нэгдсэн чуулганд  хийсэн мэдээлэл (2020 оны 4-р сарын 10-ны өдөр Төрийн ордон)-д: Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна.

Цар тахлын үед нийгмийн даатгалаас хөнгөлж ийм гурван төрлийн зээл авлаа гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар ч мэдээлэх ёстой.

Үүнд: АХБ-наас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна.

Мөн төсвийн дэмжлэг болох ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас 60.0 сая ам.доллар, Европын холбооны 47.1 сая ам.доллар орж ирэх бөгөөд шинээр төсвийн дэмжлэг болгож АХБ-наас 200.0 сая ам.доллар хүртэлх зээл, бусад олон улсын байгууллагаас 100 сая.ам долларын зээл шийдэгдэнэ. Түүнчлэн шинээр хэрэгжих 14 хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслийн эх үүсвэр нийт 720.0 сая ам.доллар байна. Эдгээр бүх санхүүжилт, хандивыг зориулалтын дагуу ашиглаж хуваарилалт хийгдэнэ” гэжээ.

30.8 тэрбум долларын зээлийн 7.2 тэрбум долларын зээл нь засгийн газрын зээл юм. Өр тавина гэдгийн цаана хөтөлбөр гэж байдаг юм. Үүний дагуу гэрээ хийж, зээл авч байгаа юм. Монгол Улсын өрийг нэмэн байж, тэтгэвэр тэглэлээ, нийгмийн даатгалаас 6 сар чөлөөлсөн, хүүхдийн мөнгийг он дуустал нэмж өгөхөөр болсон. Тэр мөнгийг дор бүрнээ иргэд үрээд дуусгасан. Ямар ч ажлын байр нэмэгдээгүй. Харин ч өргөн хэрэглээний барааны үнэ үүнээс болж өсчихлөө. Энэ бүхэн сонгуулийн өмнө болсон гэдгийг ард түмэн мартах учиргүй. Засгийн газар солигдоод, Ерөнхий сайд солигдоод алга болно. Өр нь ард түмэнд үлдэнэ.

ТӨСӨВ ХЯНАХ БОЛОН ИРГЭНИЙ ОРОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ ГЭДГИЙГ СУРАХ БИЧИГТ ОРУУЛЖ ӨГӨХ ЧУХАЛ

-Гадаад өр нэмэгдээд л байвал цаашид ямар эрсдэлд хүргэх вэ? 
-Засгийн газар, АХБ, Дэлхийн банканд өөрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Тухайлбал, Дэлхийн банк европын баячуудын мөнгийг төвлөрүүлэн буурай хөгжилтэй орнуудад зээл хэлбэрээр олгож, мөнгөө өсгөж байна. Коронавирусийн үед Дэлхийн банкаар дамжуулан мөнгө босгож байна. Монгол Улсын засгийн газрын мөнгө гэж байхгүй. Энэ нь ард түмний татварын мөнгө юм. Монгол Улс мөнгөө бодож мэддэггүй.

Би нэг жишээ хэлье. Байгаль орчны яамны Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хүрээлэн байгаль орчны нөхөн сэргээлт гэж явагдах ёстой. Компаниуд нөхөн сэргээлтийн мөнгө гэдгийг Байгаль орчны яамны төрийн банкны дансанд төвлөрүүлэх ёстой бөгөөд тэр дансанд 177 тэрбум төгрөг байна. Үүнийг хэн эргэлдүүлж, ашгийг нь авч байгаа вэ гэдэг асуудал ч үүснэ. Энэ мэт мөнгөө ашиглахгүй байж гаднаас хүүтэй зээл авсаар байж болох уу? Надаас дор эдийн засагчид төрийг удирддаггүй л байлтай.

Гадаад өр нэмэгдээд үеэс үед өвлөгдөөд яваад байвал бид нэг л өдөр дефольт зарлаж, улсаараа дампуурна эсвэл газар нутгаасаа өгөх дээрээ тулж ч мэднэ.

Хоёрдугаарт, төсөв боловсруулахдаа анхнаасаа зөв тооцоо хийхгүй байна. Гуравдугаарт, төсөв хэмнэнэ гэдэг ойлголт санхүү бүртгэлийн ажилтнуудад байхгүй болж гээд хэлчхэд хилсдэхгүй. Монгол Улсад үргүй зардал ямар их байдгийг төрийн байгууллагын нэг хэлтсийн даргын өрөөнд ороход л харагдана.

Нэг их том ширээ, дэлгэцтэй, ажлаа хийхгүй зурагт хараад сууж байдаг. Дижитал хэлбэрээр хурлаа хийх ч боломжтой. Сард нэг удаа хурлаа хийх гэж ордог тэр том өрөөний ширээ сандал таван жилийн дараа элэгдээд дахиад л солино. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр үндсэн хөрөнгө авч өгнө гэсэн үг. Яамуудад том заалууд олон.

Сар жилдээ ганц хоёр хуралдсан заалны цахилгаан, урсгал зардал урсаж л байдаг. Иргэдийн эдийн засгийн мэдлэг муу байна. Тэр байтугай сард 200-300 мянгыг татварт өгч байгаа иргэн энэ мэт үргүй зардлаас болоод би татвараа төлөхгүй гэх ч эрхтэй. Ард түмний саналыг авахын тулд гаднаас зээл авч халамж болгон тараачхаад, буцаагаад өөрсдөөр нь төлүүлж байна гэдгийг Монгол хүн бүр мэддэг, хянах боловсролтой болмоор.

Өр нэмэгдээд үеэс үед өвлөгдөөд яваад байвал бид нэг л өдөр дефольт зарлаж, улсаараа дампуурна эсвэл газар нутгаасаа өгөх дээрээ тулж ч мэднэ. Зээл өгсөн засгийн газар орж ирээд л бүх орлогыг хурааж авч, зээлээ төлүүлчхээд л гараад явна. Ард түмэн юу ч үгүй үлдэнэ. Африкийн орнууд шиг л байдалд орно. Үүнийг банкны өрхийн зээлтэй зүйрлээд л бод. Зээлээ төлж чадахгүй иргэний барьцаанд авч болох эд хөрөнгийг, тэр байтугай байрыг нь ч хураадаг биз дээ.

-Цар тахлын үед нөхцөл байдал нь хүндэрсэн олон өрх бий. Тэдэнд бэлэн мөнгө тараахгүйгээр эдийн засгийн хувьд дэмжих ямар боломж бий гэж та бодож байна вэ?
-Иргэд ажил хийхгүй байж Засгийн газраас мөнгө нэхдэг, энэ нь санал авахын тулд мөнгө амладагтай холбоотой. Үүний оронд ажлын байр бий болгож, дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүл гэж Засгийн газраас шаардах хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл гэдгийн цаана ард түмний өр нэмэгдэнэ гэж л ойлгох ёстой.

Ард түмний саналыг авахын тулд гаднаас зээл авч халамж болгон тараачхаад, буцаагаад өөрсдөөр нь төлүүлж байна гэдгийг Монгол хүн бүр мэддэг, хянадаг боловсролтой болмоор.

Японд 18 нас хүрэхэд 30 мянган иен өгдөг. Үүнийгээ юунд зарцуулах нь иргэний эрх ч санхүүгийн/эрх мэдэл өгсөн ч/ хариуцлага хүлээлгэж буй юм. Эдийн засгийн мэдлэгийг ЕБС-д албан боловсролоор олгох ёстой.

Яаж төсөв хянах вэ, иргэний оролцоо гэж юу гэдэг агуулгыг сурах бичиг оруулж өгөх ёстой. Англичууд бие биендээ мөнгөө зээлдэггүй. Нэгэндээ мөнгө зээлдүүлдэг сэтгэлгээ Монголчуудад их бий. Ийм сэтгэхгүй, орчинд төрж өссөн дарга нар улс орноо бодох гэж байгаа нэртэй ард түмнээ өрөнд оруулаад байна. Энэ нь тус бус УС юм.

Улсын төсвийн 78 хувь нь татвар, 20 хувь нь Уул уурхай, үлдсэн 2-3 хувийг татварын бус буюу зээл тусламжаас бүрдүүлдэг. Бага зээлтэй байвал бидний төлөх татвар буурах ёстой. НДШ-д цалингаасаа өгөөд л байна. Гэвч тэр их мөнгө хаана хуримтлагдаж байна, ер нь байна уу байхгүй юу гэдэгт залуучууд хяналт тавих ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа