Эдийн засаг
Ломбардын зээлийг хүүг хязгаарлах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСанхүүгийн зохицуулах хороо барьцаалан зээлдүүлэх газрын (ломбард) зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох тухай хуулийн төсөл боловсруулжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай уулзсан байна.
УИХ-ын дарга “Энэ төрлийн зохицуулалтыг хийхийн тулд бие даасан хууль батлах шаардлагагүй. Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дээрх зохицуулалтуудыг тусгахаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Түр хороонд танилцуулах, цаашид яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг үүрэг болгож байна” гэсэн байна.
УИХ-ын Түр хороо маргааш хуралдах хуваарьтай байна.