Covid-19

Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

11-р сарын 22-ны 11:00 цагаас хойш нийт 4535 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдрийн сорьцод нийт 32 хариу эерэг гарсан. УБ-т шинээр 3 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээр нь Буянт-Ухаа хороололд анх батлагдсан хоёр ч тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдрийн баярт оролцсон нэг хүн, батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын нэг хүн тус тус байна.

Мөн Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 хүний сорьцод коронавирус илэрлээ. Мөн Алтанбулагийн боомтоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 672, дотоодод тархсан халдвар 235 боллоо. Үүнээс биеийн байдал хүнд 2 хүн, хүндэвтэр 44 хүн, хөнгөн 277 хүн байна.

Шинээр батлагдсан хүмүүс ойрын болон дам хавьтал буюу хамт үзвэр үзсэн, хамт хоол идсэн, караокед орсон, бариа засал хийсэн гэх мэт замаар халдвар авсан юм.

Exit mobile version