Дэлхий

ВИДЕО: Хэдэн мянган хүн Шанхайн олон улсын нисэх буудалд гацжээ

Нийтэлсэн

Хэдэн мянган хүн Шанхайн Пудон олон улсын нисэх буудалд гацжээ. Тус онгоцны буудлын хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан ийнхүү онгоцны буудлаас нэг ч хүнийг гаргахгүй, гаднаас нэг ч хүн оруулахгүй байгаа аж. Мөн Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө 277 нислэгийг цуцалсан байна.

Нисэх буудалд гацсан хэдэн зуун мянган хүмүүсийн бичлэг өчигдөр Хятадын цахим сүлжээнд тархсан ч төд удалгүй хэдэн цагийн дараа уг бичлэгүүдийг устгасан юм. Хятадын Засгийн газар онгоцны буудалд дотор хэдэн хүн байгаа талаарх мэдээлэл байхгүй бөгөөд эрх баригчдын зүгээс нэг шөнийн дотор 17 мянган хүнийг шинжилгээнд хамруулсан гэхээс өөр мэдээлэл өгөөгүй.

Эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд нисэх буудлын зогсоолд шинжилгээ авах түр цэгийг байгуулж, сорьцыг цуглуулан шинжилжээ. Мөн халдварын батлагдсан тохиолдлуудын зорчсон бүх газрыг халдваргүйжүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэдний ойрын хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, нуклеин хүчлийн шинжилгээ хийжээ.

Шанхайн халдварын хяналтын төв нэг шөнийн дотор 17.7 мянган хүн шинжилгээ хийсэн байна. Одоогийн байдлаао 11.5 мянган хүний шинжилгээний хариу гарсан байгаа бөгөөд бүгд сөрөг гарчээ.

Шанхайн Пудон олон улсын нисэх буудлын удирдлагууд нийт ажилчдаа коронавирусын эсрэг вакцин хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Exit mobile version