Covid-19
“Тэмцээнд оролцсон орос хүн Монголд байнгын оршин суугч юм”
Өнөөдрийн /11.25/ 11:00 цагийн ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр Дарханд болсон төмөр замчдын тэмцээнд ердөө шинжилгээний бичигтэй орос иргэд тусгаарлалтад оролгүй оролцсон мэдээлэл үнэн эсэх талаар сэтгүүлч асуув.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Тэмцээнд оролцсон орос хүн Монголд байнгын оршин суугч юм. Түүнийг гаднаас ирсэн гэж би огт хэлээгүй. Бид тухайн үед Орос, Монголын 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Энэ хүмүүсээс халдвар тархсан гэх эрсдэл байхгүй гэдгийг би мөн хэлсэн. Бидний хэлсэн үгийг мушгин гуйвуулалгүй, ард иргэдэд үнэн зөвөөр нь түгээнэ үү. Энэ нь амьсгал, агаар дуслын замаар хэн ч тусаж болох халдвар юм. Тиймээс өвдсөн хүмүүсийн нэр хүнд, тэдний байгуулага хамт олны эрх ашгийн төлөө ажиллаж байгаа учир хэнийг ч буруутгахгүй. УБ болон төмөр замыг дагасан голомтыг одоо хяналтдаа аваад ажиллаж байна гэлээ.