Covid-19

Баянгол, Хан-Уул дүүрэгт коронавирусийн халдвар нэмэгджээ

Нийтэлсэн

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ зургаан тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 60-д хүрлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүрэгт коронавирусийн халдвар бүртгэгдээд буй юм.

  • Баянзүрх дүүрэгт 17 тохиолдол
  • Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол
  • Баянгол дүүрэгт 14 тохиолдол
  • Сонгинохайрхан дүүрэгт 9 тохиолдол
  • Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол
  • Багануур дүүрэгт 1 тохиолдол
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Халдварын төлөв байдлыг харахад халдвартай нь батлагдсан иргэнтэй ойр байсан, хамт үзвэр үйлчилгээ үзсэн, гэр бүлийн хүн, эмнэлгийн тусламж авсан,  бариа засал хийлгэсэн, нэг орцны хүмүүс, караокед орсон, төрсөн өдрийн баярт оролцсон гээд ойрын хавьтлын иргэдээс гол төлөв коронавирусийн халдвар бүртгэгдэж байна гэв.

Exit mobile version