Эдийн засаг

Зээлийн гэрээг цахимаар өөрчлөхийн тулд хуульд ӨӨРЧЛӨЛТ хийх шаардлагатай

Нийтэлсэн

Монголбанк болон Монголын банкны холбооноос хэвлэлийн хурал хийж байна. /2020.11.25/

Хэрэглээний зээл, бизнесийн зээлийн тухайд зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг банкууд хүлээн авч байгаа. Гэхдээ Монгол Улсын хууль эрх зүйн орчны бэлэн бус байдал энэ үед харагдаж байна. Хуулиар банк болон харилцагчийн хоорон дахь цахим гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ асуудлаар хэлэхдээ “Зээлдэгч заавал банкан дээр  очихгүйгээр цахимаар болон бусад холбогдох хэрэгслүүдийг ашиглан тохиролцсоны үндсэн дээр  гэрээнд өөрчлөлт оруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах саналыг  өргөн барьсан” гэв.

Exit mobile version