Нийгэм
“Ковид-19”-ийн улмаас учирч болох санхүүгийн эрсдэлээс сэргийлж даатгуулах боломжтой боллоо
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед нийт иргэд, даатгуулагчдад зориулсан коронавирусийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломжтой “Ковид-19” эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг “Нэйшнл лайф даатгал” ХХК-аас боловсруулжээ. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо цахимаар хянаж энэ сарын 24-ний өдөр бүртгэсэн байна.
Ингэснээр иргэд, даатгуулагчид тус вирусийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж байна. Үүний зэрэгцээ энэ нь цахим даатгалын бүтээгдэхүүн тул иргэд Та бүхэн гэрээсээ гаралгүй даатгалд хамрагдаж, нөхөн төлбөрөө шуурхай шийдвэрлүүлэх боломж бий боллоо.
“Нэйшнл лайф даатгал” ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цар тахлын халдварын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтнууд, онцгой байдлын албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг үнэ төлбөргүй даатгаж, тодорхой хугацаанд буюу есдүгээр сар хүртэл хэрэгжих “Ковид-19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ын бүтээгдэхүүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр бүртгүүлж, 1,587 төрийн тусгай албан хаагчийг уг даатгалд хамруулан ажилласан байна.