Covid-19
Улаанбаатарт 3, Орхонд 4, Сэлэнгэд 4, Дархан-Уулд 2 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдвар 275 боллоо
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 4,176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгджээ” гэдгийг хэлэв.
24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Дотоодод бүртгэгдсэн 275 халдвар: /2020.11.26-ны 11:00 цагийн байдлаар/
- Улаанбаатарт 63
- Дархан-Уул 22
- Дорноговь 18
- Орхон 23
- Говьсүмбэр 3
- Сэлэнгэ аймагт 148 байна.