Бидэнтэй нэгд

Дэлхий

Хятад улс Австралийн нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгджээ

Нийтэлсэн

Хятад улс Австралийн нүүрсний импортод тодорхойгүй шалтгаанаар хориг тавиад байгаа билээ.

Тэгвэл өчигдөр тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч шууд Австрали улсыг нэр заалгүйгээр зарим улсаас хилээр орж ирж буй нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгджээ.

“Сүүлийн жилүүдэд Хятад улсын гааль импортын нүүрсэнд аюулгүй байдал, чанарын үнэлгээ хийдэг болсон. Үүний үр дүнд зарим импортын нүүрс байгаль орчны стандартад нийцэхгүй байгааг бид тогтоосон юм” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Австралийн нүүрсний хоригтой холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа тайлбарласан байна.

Хятад улс Австралийн нүүрсийг аравдугаар сараас эхлэн боомтдоо хүлээж авахгүй байгаа. Үүний үр дүнд Монгол, Орос улсуудын нүүрсний импорт өссөн юм.

Нүүрс бол Австралиас Хятадад экспортлодог долоон гол бүтээгдэхүүний нэг.

Өнгөрсөн долоо хоногт Австралийн засгийн газар нүүрсэнд нь хориг тавьсан явдалд гүн харамсаж байгаагаа мэдэгдсэн юм. Австралийн нийт экспортын гуравны нэгийг Хятад улс эзэлдэг.

Одоогийн байдлаар 7 сая тонн нүүрс Хятадын хойд бүсийн хоёр гол боомт болох Жинтан, Каофэйдянд гацаад байгааг мэргэжилтнүүд тооцоолжээ. Ажиглагчид уг бэрхшээлийг эдийн засгийн биш, улс төрийн учир шалтгаантай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Nikkei Asia

CGTN мэдээ13 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ