Covid-19

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас халдвар илэрлээ

Нийтэлсэн

Зургаан мянга гаруй ажилтантай Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас вирусийн халдвар авсан тохиолдол гарлаа. Тодруулбал, тус үйлдвэрийн Авто тээврийн цехийн Тусгай техникийн гаражийн ажилтан халдвар авсан бөгөөд түүний эхнэр, нэг хүүхдийн шинжилгээнээс ч мөн халдвар авсан нь тодорхой болсон байна. Түүнтэй хамт ажилладаг хүмүүсийг тусгаарласан байна. Тухайн иргэнийг гэр бүлийнх нь хамтаар өнөө өглөө ХӨСҮТ рүү илгээжээ.

Тухайн иргэнийг батлагдсан тохиолдлын хавьтал хэмээн энэ сарын 18-ны өдрөөс Орхон аймгийн Тэсора зочид буудалд тусгаарлаад байжээ.

Эх сурвалж: Цахиур.мн

Exit mobile version