Дэлхий

Туркийн шүүх 337 хүнд бүх насаар нь хорих ял оноолоо

Нийтэлсэн

Дөрвөн жилийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг эсэргүүцэж, унагах оролдлого хийж байсан 337 хүнд тус улсын шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо.

Энэ нь 2016 оны долоодугаар сарын 15-16-ны өдрүүдэд Туркэд болсон томоохон цэргийн эргэлт хийх оролдлого байсан юм.

Ерөнхийлөгч Эрдоганыг хөнөөх гэж оролдож, засгийн эрхийг булаан авахыг завдсан хэргээр 500 шахам хүнийг, тэр дундаа 25 генерал, 10 энгийн иргэнийг шүүхэд дуудсан байна. Төрийн эргэлтийн гол үйл явдлууд өрнөж байсан Анкара дахь Акинжи авиа баазтай ямар нэг байдлаар холбоотой 475 яллагдагчийг татжээ. Түүнээс 337 хүнд насаар нь хорих ял оноосон ба 14-т нь /10 цэргийн нисгэгч, 4 энгийн иргэн/ чанга дэглэмтэй хорих ял оноосон байна. Шүүх хурал 2017 оны долоодугаар сараас эхэлжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version