Нийгэм

“Самарчид гэх тодотголтой иргэд хот руу нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэж байна”

Нийтэлсэн

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатарын мэдээллийг хүргэж байна.

ТэрээрСонгино-хайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 25 буюу өчигдөр СХД-ийн 61-ийн гарам дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоноос 160 гаруй иргэн, 50 гаруй тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Үүнд өчигдөр холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Сэлэнгэ, Дархан, Төв аймгаас самарчид гэх тодотголтой 90 орчим автомашинтай 400 гаруй энгийн иргэн ирж, нийслэл рүү нэвтрэх гэж эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд мөн л 61-ийн гармын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр Сэлэнгэ, Дархан, Төв аймгаас самарчид гэх тодотголтой 90 орчим автомашинтай 400 гаруй энгийн иргэн ирж, нийслэл рүү нэвтрэх гэж эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Хөл хориотой холбоотойгоор НОК-оос автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод анхааран ажиллаж байна. Иргэд Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүй орох гэж оролдож байна.

Нийт иргэддээ хөл хориотой холбогдуулан хот руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс тээвэрлэх гэсэн зайлшгүй шалтгаанаар хот руу орж, гарахыг зөвшөөрч байна хэмээсэн юм.

Exit mobile version