Дэлхий
ДОХ-ын халдвартай эмэгтэй коронавирус туссан ч 2 өдрийн дотор эдгэрчээ
Тайландын эмч нар корона вирусийн халдвартай өндөр настай өвчтөнийг эдгээж орхисон явдал олны анхаарлыг ихээхэн татаж байна. CNN-ийн мэдээлснээр тус улсын иргэн 71 настай эмэгтэй корона вирусийн халдвар авсан ч эрүүл болж чаджээ. Гэхдээ түүний эрүүл болсон арга зам нь бусад орны эмч нар, эрдэмтдийн сонирхлыг тун их татаж байгаа юм. Тайланд эмч нар түүнд вирусийн эсрэг хэд хэдэн төрлийн эмийг ХДХВ буюу ДОХ-ын эсрэг хэрэглэдэг эмтэй цуг өгсөн байна. Ингэхдээ тэдгээр эмүүдийг эм хэлбэрээр биш, хооронд нь хольж найруулсан коктэйль болгож хувиргаад уулгажээ.
“Хэдийгээр манай эмнэлэгт тун хүнд байдалтай хүргэгдэн ирсэн өвчтөнд амаргүй нөхцөл байдалд эмчилгээ хийсэн ч өвчтөн маань цоо эрүүл болсонд маш их баяртай байна. Би өөрийн шинээр санаачилсан жор бүхий эмчилгээгээ түүнд хийсэн. Үр дүнд нь өвчтөний маань бие хоёр хоногийн дотор илт сайжирч, улмаар цоо эрүүл боллоо” хэмээн Тай эмч Криансак Атипорнванич ярьжээ.
CNN-ийн мэдээлснээр өндөр настай уг өвчтөн ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд ДОХ-ын эсрэг эм тогтмол уудаг нэгэн байжээ. Харин Криансак эмч үүнээс нь санаа авч хэрэгжүүлснээр гайхалтай үр дүнд хүрсэн байна.
“Уг нь бол ХДХВ-ийн халдвартай хүн өөр ямар нэгэн халдварт өвчин туссан тохиолдолд амь насаа алдах магадлал бусад хүмүүсээс илүү өндөр гэж үздэг ч энэ Тай эмэгтэйг хамгийн азтай нэгэн гэхээс өөр хэлэх үг алга “ хэмээн Америкийн хэвлэлүүд онцлоод байна.
Эх сурвалж: CNN, Independent.com