Ерөнхийлөгч
Х.Баттулга: Шүүхийн хуулийг хэлэлцсэн болоод буцаах гэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.27/ хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа бөгөөд тэрбээр Шүүхийн тухай багц хуулиудаа татан авч буйгаа мэдэгдлээ.
Ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг шинэчлэн найруулсан бөгөөд “Миний санаачилсан хуулийг УИХ-аар хэлэлцсэн болоод буцаах гэж байгаа тул өөрийн биеэр оролцож байна” хэмээн тайлбарлалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “340 гаруй тэрбум төгрөг хулгайлсан УИХ-ын гишүүн асан Н.Ундармаа хэдхэн төгрөгийн торгууль төлөөд суллагдаж байхад айлын цонхоор ороод 50 мянган төгрөг хулгайлсан иргэн Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байна. Би бол өөртөө эрх мэдлийг нэмэгдүүлдэг Ерөнхийлөгч биш. Үндсэн хуулийн нэг том өөрчлөлт нь шүүхийн асуудал байсан” гэв.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
- “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.