Эрүүл мэнд
Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 26-аар нэмэгдэж 738 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.27/
Өчигдөр улсын хэмжээнд нийт 18,031хүнд PCR шинжилгээ хийжээ. Ингэхэд 26 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 738 болсон тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Өнөөдөр мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдлоос одоогоор 347 хүн эдгэрээд байна.