Covid-19

Улаанбаатарт 2, Дархан-Уулд 11, Сэлэнгэд 9, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдвар 300 боллоо

Нийтэлсэн

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2020 оны 11 дүгээр сарын 26-ны 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.

Тэрээр “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ.

Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмөнх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартын клиникт тусгаарлагдаж байсан. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн юм. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа” гэв.

Дотоодод бүртгэгдсэн 300  халдвар: /2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар/

  • Улаанбаатарт 65
  • Дархан-Уул 33
  • Дорноговь 20
  • Орхон 22
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 157 байна.
Exit mobile version