Дэлхий
“Amazon.com”-ийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар давлаа
Санхүүгийн үзүүлэлт нь таамгаас өндөр гарсны дараа “Amazon.com”-ийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар давлаа.
Тухайлбал, тус компанийн хувьцааны ханш баасан гарагт 2017 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн их хэмжээгээр буюу 9.9 хувиар өсжээ. Ийнхүү үнэлгээ нь их наяд ам.долларын босго давснаар “Apple”, “Microsoft”, “Alphabet” зэрэг АНУ-ын технологийн тэргүүлэх компаниудтай ижил жагсаалтад бичигдэж эхэлжээ.
“Amazon.com-ийн орлого 2018 оны I улирлаас хойш анх удаа шинжээчдийн таамгийг давсан” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байгаа юм. Хамгийн сүүлийн арилжаагаар тус компанийн нэгж хувьцааны ханш 7.38 хувиар өсөж, 2008.72 ам.доллар хүрээд байна.
Б.Ариунболд
Эх сурвалж: Bloomberg.mn