Нийгэм

Тусгаарлалтыг 10 хоногоор сунгасан нь ямар үр дүнтэй вэ

Нийтэлсэн

Хатуу хөл хориог нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт 10 хоногоор сунгасан нь шинжлэх ухааны талаас ямар үр дүнтэй вэ? гэдэг асуултад УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн ахлагч, АШУИС-ийн захирал Н.Хүрэлбаатар хариуллаа.

Тэрбээр, Коронавирусийн халдвар авсан хүн 4-7 дахь хоногтоо халдвар тархаах эрсдэл хамгийн өндөр байна. Долоо дахь хоногоос эхлэн дархлааны систем ажиллаж иммуноглобулин-М гэдэг дархлааны бодис, 14 хоногоос эхлэн иммуноглобулин-Жи /G/ гэдэг бодис ялгарна. Арав хоног гэдэг биед дархлааны бодис ялгарах хугацааг тооцож гаргасан байдал. Нөгөө талаар хүрсэн үр дүнгээ хамгаалах, хадгалах зорилготой. Олон улсын туршлагыг харахад хөл хориог хамгийн үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байна.

Бас нэг гол ажил бол тархвар судлалын тандалт судалгааг есөн аймаг, зургаан дүүрэгт хийж байгаа. Энэ ажил хараахан дуусаагүй байна. Судалгаа Улаанбаатарт 11-р сарын 23-наас, орон нутагт аравдугаар сараас эхлэн хийж байна. Мөн АШУҮИС-ийн багш нар эмнэлзүйн судалгаа хийж байна. Энэ бүх судалгааны ажлын үр дүнг үзэх хэрэгтэй гэлээ.

Exit mobile version