Covid-19
А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүн халдвар авсан
Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүн өвдсөн. Халдвартай хүний гэр бүлийнхэн, төрсөн өдөрт очсон, караокед орсон хүмүүс маш олноор халдвар авлаа. Энэ хүмүүс амны хаалт зүүгээгүй, зай бариагүй. Тиймээс амны хаалтгүй бол халдварын эрсдэл маш өндөр юм.
Иргэд амны хаалт зүүх, 1.5 метрээс зай барих, давс содын уусмалаар хоолойгоо зайлах гэх мэтээр халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөв.