Нийгэм

Д.Оюунбат: Нийслэлээс орон нутаг руу явах хүсэлт гаргасан 11 мянган хүн шинжилгээ өгөөд байна

Нийтэлсэн

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нийслэлээс орон нутаг руу явах хүсэлт гаргасан 11 мянга гаруй иргэнээс коронавирусийн шинжилгээ авчээ.

Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг явуулахаар болсон бөгөөд шинжилгээг өчигдрөөс авч эхлээд байгаа юм.

Шинжилгээ авах ажилд нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт 80 гаруй ажилтныг нэмэлтээр ажиллуулсан байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч нэвтэрсэн.

Автомашины хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой арваннэгдүгээр сарын 20-ноос 29-ний хооронд нийт 22 мянган тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулжээ.

Exit mobile version