Нийгэм

Манай улс одоогоор коронавирусийн эсрэг вакцины сонголт хийгээгүй

Нийтэлсэн

Олон улсад коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажил амжилттай өрнөж буй. Ялангуяа, Pfizar, AstraZeneca, Moderna зэрэг компанийн вакцин үйлдвэрлэх ажил амжилттай үргэлжилж байгааг мэдээлсээр байна.

Манай улс дэлхий дахинд амжилттай туршигдаж, үр дүнтэй нь батлагдаж буй коронавирусийн эсрэг вакцинуудаас алийг нь авах талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн дахинд 140 гаруй вакцин бүтээх туршилт явж байснаас одоогоор 10 вакцин нь үр дүнтэй байна. Манай улсын хувьд одоогоор ямар нэг вакциныг нь сонгоогүй. Гэхдээ бидний орох хүсэлтээ ирүүлсэн Ковакс хөтөлбөрт РНК агуулсан вакцин, вирусийн суурьтай гэх мэт гурван төрлийн вакцин орсон байгаа.

Мэдээж ДЭМБ-ын шаардлагыг хангасан, зөвшөөрөлтэй вакциныг л хамгийн түрүүнд сонгоно. Мөн Монголд одоо байгаа хүйтэн хэлхээний тоног төхөөрөмждөө тохирсон вакцин сонгох нь л үр дүнтэй гэж үзэж буй” гэв.

Exit mobile version