CRI Монгол радио

Ядуугаас ангижирсан нь зөвхөн эхлэл юм

Нийтэлсэн

2020 оны 11-р сарын 23-нд, Гүйжөү мужийн захиргаа ядуу 9 сянь нэгэнт ядуу бүсийн нэрсийн жагсаалтаас хасагдлаа хэмээн зарласнаар Хятадын ядуу 832 сянь бүгд ядуугаас бүрэн ангижирлаа.

Өнөөдрийн нийтлэлээрээ бид Хятад улсын дарга Ши Жиньпиний ядуугаас ангижруулах ажилд хэлсэн чухал үгнүүдийг тоймлон хүргэж байна.

Ядуугаас ангижруулах ажил нь төгсгөл биш харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэл юм. Гол зөрчлийн өөрчлөлтөд чиглүүлэн ажлын арга туршлагаа цэгцлэн, ядуурлыг бууруулах стратеги болон ажлын системийн тогтвортой өөрчлөлтийг хөдөө тосгоноо хөгжүүлэх стратегитай холбон, дутуугаа нөхсөн тогтолцоог бий болгох хэрэгтэй.
-Ядуурлаас ангижруулах ажлын хуралд хэлсэн үг /2020 оны 3-р сарын 6/

Хятад улсын эдийн засгаа хөгжүүлэх ажил эрчтэй явагдаж байгаа хэдий ч хуваарилалт эрх тэгш бус байдал, орлого тэнцвэргүй, хот суурины олон нийтийн үйлчилгээний түвшин зөрүүтэй байдал оршсоор байна. Өөрчлөлт хөгжлийн үр дүнг хуваалцан эдлэх асуудлаар бодит байдал, тогтолцоо төлөвлөгөөний аль аль нь ч төгс төгөлдөр болоогүй байна. Тиймээс бид хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжил нь ард түмэндээ түшсэн байх, хөгжлийн үр дүнг ард түмэнтэйгээ хуваалцан эдэлж, илүү үр дүнтэй механизмыг боловсруулан, бүх ард иргэдээрээ хамтдаа баяжих зам руу тогтвортой замнах, “мөнгөтэй нь хэмжээгүй их мөнгөтэй, мөнгөгүй нэг нь өдрийн хоолондоо зөвгүй” байдалтай байж хэрхэвч үл болно.
-“Хөгжлийн шинэ үзэл баримтлалаар хөгжлийг чиглүүлэн, иж бүрэн дундаж чинээлэг нийгмийг байгуулах зангилаа шатны аугаа ялалтыг олох тухай” /2015 оны 10-р сарын 29/

Ард түмэндээ илүү сайн сайхан амьдрал эдлүүлэх нь нам, засгийн ажлын гол чиглэл, тэгэхдээ энэ нь нам, төрийн дааж гүйцэтгэнэ гэсэн үг биш юм. Хувь хүн чармайн ажиллаж, өөрийн хөдөлмөрөөрөө чинээлэгжхийг дэмжиж, шударга боломж, эрх тэгш дүрэмтэй нийгмийн орчныг бий болгон хамгаалж, хүн болгон хүч хөлсөөрөө амжилтад хүрэх боломжийг олгох хэрэгтэй.
-ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралд өнөөгийн эдийн засгийн байдал, эдийн засгийн ажлын талаар хэлсэн үг /2013 оны 7-р сарын 25/

Бүс нутаг, байгууллага нэгж ядуурлаас ангижруулах ажлын туршлагаа сайтар дүгнэж, ядуурлаас ангижруулах тогтолцооны давуу талаа ашиглан, ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг хөдөө тосгоноо хөгжүүлэх ажилтай үр ашигтай холбож, ядуурлаас ангижруулах бодлогын тогтвортой байдлыг хадгалан, ядуурлаас ангижруулах ажлын туршлагаа хуваалцах хэрэгтэй. Ядуу бүс нутгийн ядуу иргэдийн үйлдвэрлэлийн чадавхыг дэмжиж, хөдөлмөрийн чадвартай бага орлоготой хүмүүсийн хөдөлмөр эрхлэхийг зоригжуулан, нийт иргэдээрээ хамтдаа чинээлэгжих зорилтыг биелүүлэхийн төлөө урагшлах хэрэгтэй.
-Ядуурлаас ангижруулах ажлын тухай хурал хэлсэн чухал үг /2020 оны 10-р сарын 17/

“Мөнгө төгрөг, эд бодисоор тусалснаас сайн намын үүр байгуулж тусалсан нь дээр”. Намын бүтээн байгуулалтыг чангатган, ядуурлаас ангижруулах ажлыг гүнзгийрүүлэн, тосгоны намын үүрийн удирдах хүчнийг зөв сонгож, тосгоны иргэдээ дайчлан дагуулах, ядуугаас ангижруулах ажилд толгойлох боловсон хүчин бэлдэн, тосгондоо эрдэм чадвартай боловсон хүчин татаж, нэгэн “ядуурлаас ангижруулах байнгын ажлын дугуйлан” байгуулах хэрэгтэй.
-XVIII сонгуулийн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 39 дэх нэгдсэн сургалтад хэлсэн үг /2017 оны 2-р сарын 21/

 

“Хөл хөлдвөөс зүрхэнд халтай, иргэд ядуурбаас улсад халтай”. Бид 1.1 тэрбум иргэн ядуугаас ангижирсанд баярлах хэдий ч дэлхийд мөн 800 сая гаруй иргэн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байгаад эмзэглэх хэрэгтэй. Дэлхий нийтээр ядуурлаас ангижрах зорилтыг биелүүлэхэд хийх ажил зөндөө байна.

-“Ядуурлыг хамтдаа арилгаж, хамтын хөгжлийг дэмжих” /2015 оны 10-р сарын 16/

Хөгжиж буй орнууд болон Олон улсын байгууллагуудтай ядуурлыг бууруулах салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Хятад улсын гадаадад нээлттэй байх ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Хятад улс бэрхшээлтэй байх үедээ ч өөрийн чадах чинээгээр хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлж байсан түүхтэй, тэр үеийн хүчин чармайлт нь өнөөдрийн үнэт туршлагыг хуримтлуулахад тусалсан гэдгийг бодит үнэн харуулж байна. Энэ асуудлаар бид данс бодоод хэрэггүй. Олон улсын ядуурлыг бууруулах салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэн, том гүрний дүр төрхөө бий болгох нь харин юунаас ч чухал. Өргөн олон удирдах боловсон хүчнээ дайчлан энэхүү ажилд зөв танилттай болох хэрэгтэй.
-ХКН-ын Төв хорооны ядууст туслах ажлын хуралд хэлсэн үг /2015 оны 11-р сарын 27/

Exit mobile version