Бидэнтэй нэгд

Эдийн засаг

А.Энхжин: Тэтгэврийн зээл тэглэхэд Монголбанк шууд мөнгө гаргахгүй

Нийтэлсэн

  • Гэхдээ одоо тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16.9 хувь байгаа
  • “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана. Тус бондыг банкуудад шилжүүлж өгөх замаар иргэдийн тэтгэврийг тэглэнэ

​Тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдлийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд тэглэх тухай ҮАБЗ- ийн зөвлөмж гарсан. Үүнээс улбаалан УИХ-д хуулийн төсөл санаачилж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгдүгээр сарын тэтгэврийн зээлийн хүү хасагдсан мөнгө ахмадуудын дансанд ороод эхэлжээ.

Харин Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсантай холбогдуулан тэтгэвэр баьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ.

Үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлнэ” гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Үүнийг ямар зохицуулалтаар төлөх талаар Монголбанкнаас хийсэн мэдээллийн үеэр төв банкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодруулсан юм.

ЗУРГААН ХУВИЙН ХҮҮГ БАНКНЫ СИСТЕМД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙГЭЭР ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРНА

­Монгол банк дотоодын зах зээлээс үнэт металл худалдаж авдаг. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК­-ийн Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгийг Монголбанк худалдаж авч цэвэршүүлнэ.

Ингээд Монголбанкинд худалдсан эх үүсвэрээс Салхитын мөнгөний ордын “Эрдэнэс Монгол” ХХК­-ийн гаргасан бондын эргэн төлөлтийг хийх юм. УИХ­-аас баталсан хуулийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тоон мэдээгээр “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана. Тус бондыг банкуудад шилжүүлж өгөх замаар иргэдийн тэтгэврийг тэглэнэ.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг нэг их наяд гаруй төгрөг. Тиймээс энэ тооцоогоор нийт нэг тэрбум ам.долларын борлуулалтыг хийж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ.

Монголбанк шууд мөнгөжүүлэхгүй, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу оролцоно. Дагаж мөрдөх журмын тухай хуульд, “Эрдэнэс Монгол ХХК таван жилийн хугацаатай 900 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг зургаан хувийн хүүтэйгээр гаргана” гэж заасан. Зургаан хувийн хүү нь зах зээлийн хүүнээс доогуур үзүүлэлт юм. Үүнийг яаж банкны системд сөрөг нөлөөгүйгээр банкуудад шилжүүлэх вэ гэдэг дээр ажиллана.

Шийдвэрлэх хэд хэдэн хувилбарыг ярилцаж байна. Төв банк үүнийг хуульд зааснаас өөр хэлбэрээр шилжүүлж авахгүй. Төв банкны тухай хуулиа батлагдсан хоёр хуультайгаа нийцүүлээд явна. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг нэг их наяд гаруй төгрөг. Тиймээс энэ тооцоогоор нийт нэг тэрбум ам.долларын борлуулалтыг хийж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ.

Татварын өмнөх ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ ашгаар бонд гаргах бөгөөд Хөгжлийн банк баталгаа гаргана. Ингээд арилжааны банкуудад байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох, өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаарх 743 тэрбум төгрөгийг хаана. Зургаан хувийн хүүтэй, хямдруулсан үнийн бонд гаргаж, банкууд бонд эзэмшигч болж, тэтгэврийн зээл тэглэх юм. Гэхдээ банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16.9 хувь байгаа. Энэ активаа зургаан хувийн хүүтэй бондоор солих нь банкны хувьд алдагдалтай.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

CGTN мэдээ17 минут өмнө

Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Токаев нар хэлэлцээ хийв

CGTN мэдээ18 минут өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг Төв Азийн орнуудад гаргалаа

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ6 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ7 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ7 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 долоо хоног өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн