Covid-19
ШУУРХАЙ: Дотоодод халдварын 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч буй 11:00 цагийн хэвлэлийн бага хурал эхэллээ.
2020.12.01-ний өдрийн байдлаар
Холбогдох лабораториудад хийсэн шинжилгээгээр өчигдөр улсын хэмжээнд нийт 10 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 7, Сэлэнгэ аймагт 1, Архангай аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна.