Эдийн засаг

ХААН Банкны дараах салбар нэгж ажиллана

Нийтэлсэн

ХААН Банкны Улаанбаатар хот дахь дараах салбар нэгжүүд 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал дурдсан цагийн хуваарийн дагуу ажиллах болсныг мэдээлж байна.

Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэврийн мөнгийг сар бүрийн 1-ний өдөр харилцагчдын  дансанд шилжүүлдэг бөгөөд ахмадууд та бүхэн заавал салбар нэгжид хандалгүй тэтгэврийн картаараа АТМ-ээс мөнгөө аваарай. Хэрэв картгүй бол өөрт ойр байрлах дараах тооцооны төвөөс авах боломжтой.

Мөн бүх төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар www.khanbank.com вэбхуудсаар хүлээн авч байна. Харилцагч та хүсэлтээ банканд цахимаар гаргаснаар зээл төлөлт хойшлох юм.

Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Гэсэн хэдий ч нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх, үйлчилгээний танхимд хүн хоорондын зай бариулах шаардлагын улмаас харилцагч гадаа дугаарлах асуудал үүсэж байгаа тул хүйтний эрч чангарсан энэ үед эрүүл мэндээ хамгаалж дулаан хувцаслан хариуцлагатай үйлчлүүлэхийг сануулж байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын  зэргийг сунгасан Архангай аймгийн нэр бүхий сумд, Сэлэнгэ аймгийн төв дэх салбар нэгжүүд 12-р сарын 10-ны өдрийг дуустал ажиллахгүй. Бусад аймаг сумдын хувьд орон нутгийн онцгой байдлын газраас тухайлан заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Улаанбаатар хотод 2020.12.01-2020.12.10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллах тооцооны төвүүд:

Дүүрэг

Ажиллах тооцооны төв

Хаяг

Баянгол

Их хүрээ тооцооны төв

БГД 18-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 87 тоот

Баруунхүрээ

БГД 8-р хороо, 4-р хороолол, “Лаки март” үйлчилгээний төв

Андууд

БГД 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Гангажаргалан” ХХК-ийн байр

Баянзүрх

Амгалан тооцооны төв Б заал

БЗД 8-р хороо, Улаанхуаран 1-р гудамж 102а тоот

Дарь-Эх тооцооны төв

БЗД 1-хороо, Сансарын колонкийн зүүн талд “КиЭфСи” байрны 2 давхар

Да хүрээ тооцооны төв

БЗД 17-р хороо, “Да хүрээ” зах, Эмнэлгийн 29-1

Их цайз

БЗД 22-р хороо, Доржийн гудамж “Кестл плаза” төвийн 1 давхар

Зүүн дөрвөн зам

БЗД 15-р хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө

Налайх

Налайх тооцооны төв

Налайх дүүрэг, 2-р хороо, Дамдины гудамж

Сонгинохайрхан

Өнөр тооцооны төв

СХД 13-р хороо, “Өлзийт хайрхан трейд” ХХК-ийн байр

Хархорин

СХД 17-р хороо, Москвагийн гудамж 97/3

Толгойт

СХД 20-р хороо, Хүнсчдийн гудамж, “Гэрэлт цамхаг” 13а байр 1 давхар

Баянхошуу тооцооны төв

СХД 9-р хороо, Баруун Баян Уул 1-р гудамж

Сүхбаатар

Сүхбаатар тооцооны төв

СБД 1-р хороо, “Алтай бьюлдинг” барилгын 1-р давхар

Зуун-Айл

СБД 10-р хороо, “Тугсан” ХХК-ийн байр

Хан-Уул

Яармаг тооцооны төв

ХУД 4-р хороо, Сансар супермаркет

Алтаргана тооцооны төв

ХУД 3-р хороо, “Алтаргана” хотхон 44-р байр

Нисэх

ХУД 16-р хороо, “Анар” хотхон үйлчилгээний байр

Жаргалант

ХУД 2-р хороо, 19-р хороолол, “Жаргалант” үйлчилгээний төв

Чингэлтэй

Арван долоогийн буудал тооцооны төв

ЧД 14-р хороо, “Далайхүү” үйлчилгээний төвийн 1 давхар

Ард төвлөрсөн тооцооны төв

ЧД 1-р хороо, 1-р Дөчин мянгат, 8-9-р байрны дунд

Долоон буудал

ЧД 18-р хороо, “Эмон трейд” ХХК-ийн байр

 

            2020.12.01-ний өдөр. Мягмар гараг

Exit mobile version