Нийгэм

Өчигдөр 11 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 812 боллоо

Нийтэлсэн

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 12,015 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнд халдвартай иргэний хавьтал болох 259 хүний шинжилгээ ч мөн багтсан. Ингэхэд 11 хүний шижилгээнд коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Мөн тэрбээр “Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэсэн юм.

Exit mobile version