Covid-19

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 369 боллоо

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Арваннхоёрдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд нийт 12,015 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 259 нь хавьтал болсон хүмүүс бөгөөд эдгээрээс 11 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байна.

Сэлэнгэд 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ.

Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын 2 хүнээс халдвар илэрсэн.

Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 812 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байгаа” гэв.

ВИДЕО:

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 369 (2020.12.02-ны байдлаар)

  • Сэлэнгэд 183
  • Улаанбаатарт 90
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 24
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.
Exit mobile version