Covid-19
Агаарын татан авалтаар ирсэн иргэдийг тусгаарлаж дууссан
ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.02/ ээлжит мэдээллээ өглөө.
УОК-ын дэргэдэх Шуурхайн штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр
Улсын хэмжээнд 68 тусгаарлах байр ажиллаж байгаа. Үүний 20 нь нийслэлд, 48 нь орон нутагт бий. Агаарын татан авалтаар авсан иргэдийг үндсэндээ тусгаарлалтаас гаргаад дуусч байгаа.
Өчигдөр дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн орон нутагт 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Үүнээс 42 нь хүүхэд байсан тул нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь хүргэсэн. Өнөөдөр дахин гэрийн ажиглалтад шилжүүлэх иргэд бий. Одоо тусгаарлагдаж байгаа иргэд бол хавьтал гэж тусгаарлагдаж байсан юм.