Эдийн засаг

Монголбанкны худалдаж авсан үнэт металлын хэмжээ энэ онд огцом өсөв

Нийтэлсэн

Монголбанк өнгөрсөн сард 1.7 тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс 19.3 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө гэж мэдээллээ.

Төв банк энэ онд 21 тонн үнэт металл худалдаж авснаар валютын нөөцийг 1.2 тэрбум ам.доллароор өсгөх тооцоо хийжээ.

Гадаад валютын албан нөөц аравдугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар байгаа нь импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа юм байна. Алтны компаниудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв банк хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгож байгаа юм.

11 дүгээр сарын байдлаар 110 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэхзз санхүүжилт хоёр хэлбэртэй. Эхнийх нь богино хугацаатай, алтны урьдчилгаа төлбөрийн санхүүжилт, харин хоёр дахь нь урт буюу хоёр жил хүртэлх хугацаатай хөрөнгө оруулалтын чиглэлийнх юм.

Б.Бямбасүрэн

Exit mobile version