Нийгэм
З.Мэндсайхан: ЖДҮ эрхлэгч 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум төгрөг хуваарилсан
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “80 аж ахуйн нэгжид нэмээд 100 тэрбум өгөх тухай ярьсан. Үүнийгээ тодруулж хэлээч. ЖДҮ–тэй холбоотой олон асуулт ирлээ. Нэгийг нь асууя.
Зээл хойшилж байгаатай холбоотой асуудал үүсэж байгаа юм байна 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум хуваарилагдсан гэж байна. Одоо 48 аж ахуйн нэгжид 5.6 тэрбум төгрөг хуваарилагдах ёстой байгаа юм.
Үүнийг шийдэж өгвөл 350 ажлын байр хадгалагдаж үлдэнэ гэж ЖДҮ эрхлэгчид саналаа хэлж байна. Бид нар дандаа том компани ярих юм ” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “100 тэрбум бол гурил үйлдвэрлэлтийг дэмжиж буй хэрэг юм. ЖДҮ эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж 64 аж ахуйн нэгж дээр 9.1 тэрбум төгрөг хуваарилсан.
ЖДҮ дээр 15.6 тэрбум төгрөг байгаа. Үүнээс 9.1 тэрбум нь тэнцсэн аж ахуйн нэгжид хуваарилагдсан байна гэж ойлгож байгаа. 48 аж ахуйн нэгжээс таньтай адил надад бас хүсэлт ирүүлсэн. Эдгээр 48 аж ахуйн нэгж яагаад шалгараагүй юм, эсвэл шалгарчихаад эх үүсвэргүй байна уу гэдгийг тодруулна. Эргээд хариу өгье” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүдэд бүгдэд нь энэ асуудлаар мессеж ирсэн. З.Мэндсайхан сайд болон төсвийн байнгын хороо энэ асуудлыг тодруулаад эргээд хариу өгөөрэй” гэв.