Covid-19

СЭЛЭНГЭ: Нэг гэр бүлийн ТАВАН ХҮНЭЭС халдвар илэрлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.03/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 16599 хүнд шинжилгээ хийлээ. Үүний 500 гаруй нь хавьтлын шинжилгээ, 16.000 гаруй иргэн нь хөдөө орон нутаг явах хүмүүс байна. Тэднээс халдвар илрээгүй. Харин улсын хэмжээнд долоон хүнээс нэмж халдвар илэрсэн. Өмнө тусгаарлагдсан хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 91 болж байна. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ.Тэд нэг гэр бүлийн таван хүн болон тусгаарлагдах байранд байсан нэг иргэний шинжилгээнээс халдвар илэрлээ” гэж ярилаа.

Exit mobile version