Нийгэм

Өнгөрсөн шөнө ажиллагаа явуулж Энхсаран сувиллын ойр орчмын 120 өрхийн 400 гаруй иргэнээс шинжилгээ авсан

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Халдварын тохиолдол батлагдсан хүмүүсийн хэрэглэж байсан болон эмнэлгийн хог хаягдлыг хаана, хэрхэн хаядаг вэ?

– Эмнэлгээс гарсан халдвартай хот хаягдлыг мэргэжлийн байгууллагад өгч устгуулдаг журамтай. Манайх Элемент гэдэг компанитай хамтарч ажилладаг.

– ХУД-ийн 12 дугаар хороонд сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– ХУД-ийн нутаг дэвсгарт байрлах Энхсаран сувиллын байранд өнгөрсөн шөнө ажиллагаа явуулсан. Үүнийг ард иргэддээ хэлэх ёстой. Энхсаран сувилалд ажилладаг, тухайн орчимд амьдардаг, тэнд барилгын ажил хийдэг хүмүүсийг бид тандалтад авсан байсан. Тэндээс батлагдсан тохиолдол гарсан учраас тухайн нутаг дэвсгэрт УОК-ын шуурхай штаб, ХӨСҮТ-ийн баг хамтран ажиллагаа явуулж 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авлаа.

Биокомбинатад ажилладаг, тэнд амьдардаг иргэд тусгаарлалтад орсон байгаа бөгөөд энэ нь халдвар судлалын онцгой арга хэмжээ. Энэ арга хэмжээг иргэд дэмжиж, хариуцлагатай хүлээж авна хэмээн найдаж байна.

– 119.mn сайт ажиллаж эхэлсэн үү, шинжилгээ өгөөд 72 цаг хүртэл хариугаа хүлээж байгаа иргэд байна?

– 119.mn сайт өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Манай тусгай ажлын хэсэг энэ сайтын асуудлаар ажиллаж байгаа.

Exit mobile version