Covid-19

Коронавирусийн халдвар авсан ХӨСҮТ-ийн 11 эмч, мэргэжилтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн

Коронавирусийн халдвартай иргэдэд эмчилгээ хийж байгаа ХӨСҮТ-ийн эмч Энхжаргал ажлын байрнаасаа шууд холбогдон товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр, ХӨСҮТ-д нийт 245 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 24 хүн байна.

Эмнэлгийн тусламж үзүүлж байгаад коронавирусийн халдвар авсан ХӨСҮТ-ийн 11 эмч, мэргэжилтэн эмчлүүлж байна. Бие нь сайжирч байна.

ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд баг болж 14 хоног ажиллаад, дараа нь 14 хоног сувилалд тусгаарлагддаг гэлээ.

Exit mobile version