Дэлхий

Өөрийгөө тусгаарлахыг зөвлөдөг Техасын захирагч өөрөө аялж, баяр тэмдэглэсэн нь шүүмжлэлд өртжээ

Нийтэлсэн

АНУ-ын Техас мужийн Остин хотын захирагчтай холбоотой шуугиан сүүлийн өдрүүдэд дэгдэх болжээ. Ардчилсан намын гишүүн Стив Адлер хотын оршин суугчдадаа нэг бус удаа халдвар хамгааллын дэглэмүүд болох зай барих, боломжоороо гэртээ байх, болж өгвөл олон нийтийн газраар явахгүй байхыг уриалж байв.

Иргэддээ хандан “Фэйсбүүк”-т нийтэлсэн түний дүрс бичлэгт “Одоо бидний тайвшрах цаг биш. Бид байнга хяналт тавих болно. Болгоомжтой байхгүй бол бид дахиад л олон газрыг хаахад хүрэх нь” хэмээн ярьсан байна.

Гэвч тус хотын Austin American-Statesman хэвлэл түүний энэ бичлэг Мексикийн нэгэн амралтын газар байхдаа хийсэн болохыг нь олж тогтоожээ. Адлер гэр бүлээрээ хувийн онгоцоор нисэж очсон байна. Гэвч тэрбээр өөрийгөө ямар нэг зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа бөгөөд “Аялж болохгүй гэсэн зөвлөмж би хэзээ ч өгч байгаагүй” гэжээ.

Түүнчлэн хотын захирагч өнгөрсөн арваннэгдүгээр сард хотын хамгийн өндөр үнэтэй зочид буудалд 20 хүн урьж охиныхоо хуримыг хийсэн тухай тус хэвлэл нийтэлсэн байна. Адлер зогчдод бүгдэд нь амны хаалт тараасан гэсэн ч “Бүгд цаг үргэлж зүүгээгүй байж магадгүй” гэсэн байна.

АНУ-д хоногт илрэх коронавирусийн халдварын тохиолдол дээд зэрэгтээ хүрчээ. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 195,6 мянган хүнээс коронавирус илэрч, 2733 хүн нас бараад байна.

Сүүлийн долоо хоногт тус улсын Ардчилсан намын хоёр ч өндөр албан тушаалтны үг үйлдэл хоёр нь зөрсөн ажээ. Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом Напа Вэлли дэх зоогийн газар Калифорнийн анагаахын холбооны лобби бүлгийн 12 гишүүнтэй хоол иджээ. Ньюсом задгай орчинд хоол идсэн гэж хэлсэн ч тэдний зурагт зоогийн газрын дээвэр, гурван хана харагдах ба зөвхөн дөрөв дэх шилэн хана нь л нээлттэй байсан гэнэ.

Түүний дараа энэ зоогийн газар Сан-Францискогийн захирагч Лондон Брид харагдсан ба тэрбээр нэгэн хүний төрсөн өдөрт оролцсон байна. Төрсөн өдөрт очсон хүмүүсээс бараг хэн нь ч амны хаалт зүүгээгүй байжээ. Гэсэн хэрнээ сүүлийн үед Брид байнга л хотын иргэдээ олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийж, гэртээ байхыг уриалж байсан аж.

АНУ-д хоногт илрэх коронавирусийн халдварын тохиолдол дээд зэрэгтээ хүрчээ. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 195,6 мянган хүнээс коронавирус илэрч, 2733 хүн нас бараад байна. Халдвар авсан нь батлагдсан иргэдийн тоо 14 саяд хүрч, 264 мянга гаруй хүн нас баржээ. Тэр хэмжээгээр эмнэлэгт хэвтэх хүний тоо ч огцом нэмэгдэж байна.

Лос-Анжелесийн захирагч иргэдээ гэрээсээ гарахгүй байх шуурхай захирамж гаргажээ. Түүний захирамж гарсан даруйдаа хэрэгжиж эхэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version