Улс төр
Л.Мөнхтүшиг: Гадаадад байгаа 2154 иргэн нэн яаралтай нутаг буцах хүсэлтээ гаргаад байна
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Манай улсад үүссэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 11-р сарын тусгай үүргийн нислэгүүдийг УОК-оос цуцалсан. Үүнээс болж нутаг буцах гэж байсан иргэдэд хүндрэл учирсан мэдээллүүд бидэнд ирсэн.
Орон байргүй хүндрэлтэй нөхцөлд орсон 17 улсад 100 иргэний асуудлыг ЭСЯ-даараа дамжуулан шийдвэрлэлээ. 2154 хүн нэн яаралтай нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Тусгаарлах байраа бэлтгээд, 12-р сард хэд хэдэн нислэг хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар:
- Европт- 647
- Азид-1113
- Австрали-110
- Африкт-4 иргэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргаад байна.
11-р сарын 20-ноос эхлэн БНХАУ руу хийх ачаа тээвэр, тэр дундаа нүүрсний экспортод хязгаарлалт тавьсан. Бид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.