Энтертайнмент
Сагсан бөмбөгч Яо Мин Өвөр Монголд айлчлав
Хятадын алдарт сагсан бөмбөгч, НБА-гийн Хьюстон Рокетс багийн тоглогч асан Яо Мин Өвөр Монголд айлчилж байна.
Хятад улсын WCBA лигийн 2020-2021 оны улирлын тэмцээний хоёрдугаар хэсгийн тоглолтууд 12-р сарын 01-нээс 21-ний өдрийг хүртэл Хөх хотод болж байгаа юм. Яо Мин Хятадын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хувиар Хөх хотод ирсэн байна.
Түүнийг ӨМӨЗО-ы засгийн газрын дэд тэргүүлэгч Жэн Хунфань хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Жэн Хунфань ӨМӨЗО-ы засгийн газар нь Өвөр Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг бүх хүчээрээ дэмжих болно. Өвөр Монголд уралдаан тэмцээнийг илүү ихээр зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Яо Мин НБА лигт хүч сорьсон анхны монгол тоглогч болох Өвөр Монголын Мөнхбаатартай уулзлаа.
Мөнхбаатар (1975 оны 11 дүгээр сарын 20-нд Өвөр Монголын Ордос хотод төрсөн) Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багт тоглосон анхны монгол сагсан бөмбөгч. Тэрээр 1947-1948 онд тоглож байсан Мисака Ватарү, мөн Ван Жижи нарын дараагаар Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглосон 3 дахь ази тамирчин болсон юм. 2002-2003 онд Сан-Антонио Спарс багийн бүрэлдэхүүнд НБА-ийн аварга цолыг авч байлаа.