CRI Монгол радио
Есөн секунд тутамд нэг хүн хорвоог орхиж байна
Бээжингийн цагаар 12-р сарын 4-ний 7 цаг 27 минутын байдлаар дэлхийн хэмжээнд 65 сая гаруй хүн КОВИД-19-ийн халдвар авч, 1.5 сая гаруй хүн халдварын улмаас нас барж байгааг АНУ-ын Жон Хопкинсийн Их Сургуулийн статистик мэдээлэлд тусгажээ. Тэгвэл долоо хоног тутмын тоо баримтыг авч үзвэл, бараг 9 секунд тутамд нэг хүн халдварын улмаас хорвоог орхиж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, КОВИД-19 их цар хүрээтэй халдварыг зогсоохын тулд хүн болгон үүрэг гүйцэтгэх ёстой. Өнөө олон оронд амралт чөлөөний хугацаа дөхөж байгаа болохоор гэртээ хөл хорьж, олноороо цуглахгүй, хүн олонтой газар очихгүй байх нь юунаас чухал болоод байна гэжээ.