Бидэнтэй нэгд

Улс төр

Ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг батлуулжээ

Нийтэлсэн

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14  төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ.

    Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээллээ. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг  батлуулсан байна. 

    Ээлжит чуулганы хугацаанд тус Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн бие даасан, томоохон хуулиудыг батуулсан болохыг Х.Нямбаатар гишүүн тэмдэглэн хэллээ. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ. 

    Үргэлжлүүлэн Оюуны өмчийн тухай хуулийг онцолсон дурдав. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой уг хуулийг 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан юм. 

    Монгол Улс хүний эрхийн чиглэлээрх тунхаглал, пактуудад нэгдэн орсон байдаг бөгөөд 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрхийн талаарх нийтээр хүлээсэн хэм хэмжээг хуульчилж тусгаснаараа хүний эрхийг хамгаалах, дээдлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд Монголын төр томоохон дэвшил гаргасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлэв. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зүй ёсны шаардлагууд урган гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчлүүд байсаар байгааг тэрбээр дурдлаа. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ухралт хийсэн гэж зэрэг зөвлөмжүүд гардаг. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталжээ. Цаашид тус Комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалтыг Парисын зарчимд нийцүүлэн, олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах бололцоог энэ хуулиар бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. Хууль зүйн байнгын хороо үүнтэй холбоотой журмыг удахгүй батлах бөгөөд энэ дагуу дээр дурдсан зарчмаар Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна гэв. 

    Үргэлжлүүлэн Х.Нямбаатар гишүүн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг тэмдэглэн хэлэв. Холбогдох хууль, журмын дагуу дээрх хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдох юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгосон байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс, үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм. Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулна гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ. 

    Ээлжит чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтой гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаагаа энэ үеэр дурдсан юм. Дээрх багц хуульд орсон өөрчлөлтүүдээс тэжээн тэтгэх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн эцэг, эхчүүдийг баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг Х.Нямбаатар гишүүн онцлон мэдээллээ. 

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлуудыг үргэлжилж буйг тэрбээр мэдээлсэн. Монгол Улс нэн яаралтайгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн юм. Дээрх төлөвлөгөөнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар тусгасан байгаа аж. Энэ хүрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ. 

    Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонссон бөгөөд цаашид энэ чиглэлээр иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар олон улсын хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа гэж үзсэн байна.  

    Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы завсарлгааны хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллахаар төлөвлөөд байгааг Х.Нямбаатар гишүүн мэдээллийнхээ төгсгөлд дурдав. 

    Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

CGTN мэдээ60 минут өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ2 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн