CRI Монгол радио

Өнгөрсөн оны 12-р сарын дундуур халдвар дэгдсэнийг хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн

2019 оны 12-р сарын дунд арав хоногт АНУ-д КОВИД-19-ийн халдвар илэрсэн тухай тус орны Өвчин хижгийг хянаж сэргийлэх үндэсний төвийн өнгөрсөн даваа гарагт нийтэлсэн тайланд харуулсан тухай “Уолл стрит жорнал” сонин 11-р сарын 30-нд мэдээлжээ.

“Клиникийн халдварт өвчин” гэх нэртэй сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгааны тайланд дурдсанаар, Америкийн Өвчин хижгийг хянаж сэргийлэх үндэсний төвийн судлаачид өнгөрсөн оны 12-р сарын 13-наас энэ жилийн 1-р сарын 17 хүртэлх хугацаанд 9 муж улсаас 7389 цусны дээж цуглуулсан бол 106 дээжээс нь КОВИД-19 илэрчээ. Түүнчлэн Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн өнгөрсөн оны 12-р сарын 13-аас 16 хүртэлх 3 хоногт Калифорни, Орегон, Вашингтон 3 муж улсаас цуглуулсан цусны нөөцөөс 39-д КОВИД-19 вирусийн эсрэг биет агуулсан байна. Мөн өнгөрсөн оны 12-р сарын 30-аас энэ жилийн 1-р сарын 17 хүртэлх хугацаанд Массачусетс, Мичиган, Висконсин, Айова, Коннектикут, Роуд Айланд зэрэг 6 муж улсаас ирүүлсэн цусны 67 дээжээс бас КОВИД-19-ийн эсрэг биет илэрчээ. Мэдээж хүмүүс халдвар авч л байж биед нь эсрэг биет бий болно. Тиймээс олон нийтийн эрүүл мэндийн байгууллага болон судлаачид анзаарахаас өмнө КОВИД-19 нэгэнт Америкт дэлгэрсэн гэдийг энэ нь нотолсон байна.

Үүнээс гадна, Парисын нэгэн эмнэлэг 2019 оны 12-р сарын 27-ны өдөр өвчтөний цусны дээжид хийсэн шинжилгээний явцад мөн КОВИД-19 вирус илрүүлжээ.

Exit mobile version