Эдийн засаг

Судалгаа: Манай хөршүүдийн эдийн засаг биднийхээс 100 болон 600 дахин том

Нийтэлсэн

Азийн Хөгжлийн Банкнаас “Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг цогцлоох нь” сэдэвт вэбинар зохион  байгуулсан юм.

Тус цахим уулзалтаар Монгол Улсын талаарх цогц дүн шинжилгээний тайлангийн монгол хувилбарыг танилцуулав. Дүн шинжилгээний  тайланг дараах эдийн засагч, судлаачид боловсруулжээ.

  • Макро эдийн засгийн удирдлага: Александр Леманн, Жункю Ли,
  • Байгалийн арвин их нөөцийг удирдах нь: Намхайжанцангийн Дорждарь, Марсель Шредер
  • Уул уурхайн бус эдийн засгийн төрөлжилт: Батдэлгэрийн Түвшинтөгс
  • Үндэсний хөгжлийн талаарх олон улсын асуудал: Худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн: Премахандра Атукорала, Маттиас Хелбл
  • Дэд бүтэц ба холболт: Ричард Помфрет
  • Бизнесийн орчин, институц ба засаглал: Бямбажавын Далайбуян, Жулиан Диеркес
  • Амьжиргааны түвшин, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгаалал: Баяржаргалын Ариун-Эрдэнэ, Хайди Эар Дупуй

Монгол Улсын талаарх цогц дүн шинжилгээний тайлангийн эхний хэсэгт Монгол Улсын эдийн засгийн найман онцлогийг дараах байдлаар тодорхойлжээ.

Exit mobile version