Улс төр

МАН-ын бүлэг Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Нийтэлсэн

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь МАН-ын бүлгээр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон чухал зохицуулалтын талаар бодлогын шийдэл гаргах юм байна.
Хоёр.Байнгын хорооны хуралдаан:

12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт: 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  С.Бямбацогт,  Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

12 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан.

Гурав.Чуулганы нэгдсэн хуралдаан:

12 дугаар сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Exit mobile version