Бидэнтэй нэгд

Нийгэм

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Завхан аймгийн НЦҮТ-ын сайн туршлага

Нийтэлсэн

Хувь хүний нууцыг чанадлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх нь” төслийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд олон чухал санаачилга хэрэгжсэний дотор төслийн хэрэгжилтийн эхний дөрвөн жилд ЖСХ тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүчин чармайлтад чухал түлхэц болсон хоёр чухал үйл явдал болсон юм. ГБХ-ийг гэмт хэрэгт тооцож, ЖСХ-тэй тэмцэх төрийн хариуцлагыг тодорхойлж өгсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан болон орон даяар ЖСХ-ийн бодит байдал, тархалт ямар байгааг олон нийтэд ил болгосон үндэсний хэмжээний ЖСХ-ийн судалгааны үр дүн юм.

Түүнээс хойш Монгол Улс ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр олон далайцтай ажлуудыг хийсний нилээд нь энэ чиглэлд хэрэгжсэн анхны бөгөөд хамгийн цогц хүчин чармайлтуудын нэг болох ЖСХ-тэй тэмцэх нь төслийн дэмжлэгтэйгээр хийгдсэн юм. Үүний дотор хамгийн цохон тэмдэглүүштэй нь, улсын болон орон нутгийн түвшинд даван туулагчдыг хамгаалах механизмуудыг бий болгож, ЖСХ-ийн даван туулагчдыг нэн даруй, хангалттай тусламж, үйлчилгээ хүртэх, хүчирхийлэлийн нөхцөл байдлаас холдох, сэтгэл санааны гэмтлээ анагаах, илааршуулах, улмаар нийгэмдээ эргэн өөртөө итгэлтэйгээр хөл тавих боломжоор хангасан явдал юм.

ЖСХ-тэй тэмцэх нь төслийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь ЖСХ-ийн даван туулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг (НЦҮТ) байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулахад байнгын дэмжлэг үзүүлж ажилласан явдал байлаа. НЦҮТ-үүд нь ЖСХ-ийн даван туулагчдыг байрлах аюулгүй байраар хангаж, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүй, зөвлөх болон хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Төслийн шугамаар 2016-2020 оны хооронд нийт 11 НЦҮТ байгуулсан бөгөөд өмнө үйл ажиллагаа явуулж байсан 6 НЦҮТ, хоёр түр хамгаалах байранд мөн техник арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэхүү хүчин чармайлт Монгол Улсын хувьд харьцангуй шинэ зүйл учраас ЖСХ-тэй Тэмцэх нь төслөөс НЦҮТ-ийн ажилтнууд болон бусад үүрэг хүлээгчдэд ур чадвараа дээшлүүлж, үр дүнтэй, хохирогч, даван туулагчдын онцлогт тохирсон байдлаар үйлчилгээ үзүүлэх чадавхаа бэхжүүлэх боломжийг тогтмол олгож ажилласан юм.

Эдгээр олон боломжуудын нэг нь 2019 оны 6-р сард төслөөс зохион байгуулсан орон нутгийн туршлага солилцох танилцах аялал байв. Уг аяллаар Монголд үйл ажиллагаагаа хамгийн удаан явуулж буй НЦҮТ-үүд болох Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудын НЦҮТ-тэй танилцсан юм. Энэ нь шинээр байгуулагдсан төвүүдийн ажилтнуудад дээрх НЦҮТ-үүдийн олон жилийн туршлагаас суралцах боломж олгосон билээ. Тэр дундаа Завхан аймаг аяллын багийнханд өгөх сайн туршлага арвинтай байв.

Завхан аймгийн НЦҮТ 2013 онд орон нутгийн захиргаа болон НҮБХАС-ийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан юм. ЖСХ-тэй Тэмцэх нь төслөөр 2016 оноос хойш уг төвийн дотоод чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэхийн тулд санхүүгийн болон техник арга зүйн дэмжлэг тогтмол үзүүлж ирсэн. Завхан аймгийн НЦҮТ гурван үндсэн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

салбар хоорондын олон талт хамтын ажиллагааны механизмийг бэхжүүлэх,
сэтгэл зүйн үйлчилгээг хохирогч, даван туулагчид, хүчирхийлэл үйлдэгчдэд үзүүлэх,
даван туулагчдад хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх явдал юм.
Хамгийн түрүүнд цохон тэмдэглүүштэй нь, тус НЦҮТ-өөс оролцогч талуудтай байнгын харилцаа холбоотой ажиллаж, ЖСХ-тэй тэмцэх чадавхыг нь бэхжүүлж, үүрэг хариуцлагыг нь тодорхой ойлгуулах замаар салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох хүчин чармайлтыг тасралтгүй гаргасаар ирсэн байна. 2018 онд аймгийн Засаг Даргын тушаалаар НЦҮТ-ийн Удирдах зөвлөлийг байгуулсан юм. Аймгийн Засаг даргын орлогчоор удирдуулсан уг Удирдах зөвлөл нь тогтмол хуралдаж, төвийн жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гүйцэтгэлийн үр дүнг тайлагнадаг бөгөөд хамгийн сүүлд уг зөвлөлөөс үйл явцыг сайжруулж, оновчтой болгохын тулд салбар хоорондын олон талт хамтын ажиллагааны удирдамжийг боловсруулсан байна.

Түүнчлэн, тус төвөөс НЦҮТ-ийн үйлчлүүлэгчдэд олон салбарын үйлчилгээг үнэгүй хүргэхийн тулд аймаг дахь гол хамтрагч талуудтай гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Прокурорын газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Боловсрол соёлын газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Өмгөөлөгчдийн зөвлөлтэй түншлэл үүсгэжээ. Тус Төвийн ажилтнууд мөн дээрх байгууллагын ажилтнуудыг жендэрийн асуудал болон ЖСХ-ийн талаар сургалтад хамруулж, хангалттай мэдлэг ойлголттой болгоход анхаарч ажилласан юм. Тэгснээр тэдний үйлчилгээ илүү үр дүнтэй, жендэрийн мэдрэмжтэй болоход тусалсан байна.

Завхан аймгийн НЦҮТ-ийн бас нэгэн амжилт бол аймагтаа ЖСХ-тэй тэмцэхэд олон нийтийг оролцуулах тасралтгүй хүчин чармайлт гаргаж ажилласан явдал билээ. Тухайлбал, 2019 оны 3-р сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уг төвийн ажилтнууд аймаг даяар гудамж талбайд сурталчилгааны ажил зохион байгуулсан юм. Аймгийн төв Улиастай хотод нийт 3,000 хүн уг сурталчилгааны ажилд оролцсон байна. Харин сумдаар нийт 1,600 хүн оролцжээ. Энэ үйл ажиллагаагаараа НЦҮТ-ийн хамт олон жендэрийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхээс гадна үйл ажиллагаагаа хэр далайцтай явуулж байгаагаа илэрхий харуулж чадсан учраас аймгийн Засаг даргын анхаарлыг татаж чадсан байна. Тэгснээр Засаг дарга НЦҮТ-ийн үйлчлүүлэгчид болон эмзэг бүлгийн 400 эмэгтэйтэй уулзаж, амьдрал, асуудал бэрхшээлийг нь сонсжээ. Үүний дүнд Засаг даргын тамгын газраас НЦҮТ-ийн үйл ажиллагаанд зориулж 15 сая төгрөг хуваарилсан байна. Тус төв мөн Улаан загалмай, Дэлхийн Зөн зэрэг ТББ-ууд, мөн хувийн компаниуд болон бизнес эрхлэгчидтэй түншилж, төвийнхөө хэрэгцээт хангамжийг (хувийн ариун цэврийн зүйлс, хувцас, хүнс гэх мэт) үнэгүй эсвэл хямдруулсан үнээр авах болжээ.

Завхан аймгийн НЦҮТ-ийн амжилттай хэрэгжүүлсэн дараагийн ажил бол үйлчлүүлэгчиддээ хууль эрх зүйн тусламж үзүүлэх тогтолцоог хэвшүүлсэн явдал юм. Олон даван туулагч хэрэг үүсгэхээс татгалзах, хэргийн дундаас мэдүүлгээсээ буцан хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоох талтай байдаг. Зарим тохиолдолд энэ нь өмгөөлөгч, хуульчийн төлбөр болон хууль эрх зүйн бусад зардлыг төлж дийлэхгүйтэй холбоотой байдаг. Бусад тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчийн төрөл садангууд нь мөн даван туулагчийн төрөл садан байдаг учраас даван туулагчид шахалт үзүүлж, хүчирхийллийг зүгээр л “уучлах” хэрэгтэй, цагдаа, шүүхээр явах хэрэггүй гэж ятгаж, дарамталдагтай холбоотой байдаг байна. Ураг төрлийн холбоотой, өөрөөс нь ахмад настай төрөл садангийнхаа зүгээс үйлдсэн хүчирхийллийн хохирогч болсон өсвөр насны охидын хувьд энэ нь түгээмэл байдаг. Бүр ээж нь хүртэл охиндоо хүчирхийлэгчийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авахуулахад нь саад хийх нь бий. Ийм тохиолдолд НЦҮТ даван туулагчийг хүчирхийллийн болон дарамт шахалт үзүүлж байгаа орчноос тусгаарлан аюулгүй байраар хангаж, хууль ёсны арга хэмжээг авч дуусах хүртэл сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөөг өгч, хуулийн үйл явцыг нөлөөллөөс ангид явуулах, мөн хохирогчийг бусад төрлийн хохирлоос хамгаалж ажилладаг.

Тус НЦҮТ нь хүчирхийлэл үйлдэгчдэд зохих ялыг нь бүрэн оноохын тулд, үйлчлүүлэгчдэд нотлох баримт бүрдүүлэх, мөрдөн байцаагч, прокурор болон хуульч/өмгөөлөгч нартаа мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлж, ойр хамтран ажилладаг орон тооны хуулийн зөвлөхтэй. НЦҮТ-ийн байнгын Хуулийн зөвлөх Ц.Дашдаваа НЦҮТ саяхан Завхан аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлтэй түншлэл үүсгэж, ЖСХ-ийн даван туулагч эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд үнэгүй хуулийн зөвлөгөө, өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх замаар мэргэжлийн үйлчилгээнийхээ чанарыг ахиулж, академик кредит авах боломжийг хуульч, өмгөөлөгч нарт олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа ярьсан юм. Энэхүү түншлэл нь өнгөрсөн үетэй харьцуулахад илүү олон гэмт хэргийн тохиолдлыг нотолж, зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэн, гэмт хэрэгтэн ял завшин дахин хүчирхийлэл үйлдэж олон хүнийг хохироохоос сэргийлж чадсан байна. Учир нь олон даван туулагч хуульчийн зардлыг төлж дийлэхгүйн улмаас урьд нь хэргийн дундаас өргөдөл, гомдлоо буцаадаг байжээ.

Завхан аймгийн НЦҮТ мөн аймгийн Прокурорын газартай түншлэл үүсгэсэн бөгөөд Төвийн ажилтнууд болон хамтарсан багуудын урьд нь хариуцан ажиллаж байсан хэргүүдийг нягталж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхдээ ямар ямар гол бэрхшээл, сорилттой тулгардаг байсныг судалж тогтоохоор ажиллаж байна. Энэхүү судалгаан дээр үндэслээд Прокурорын газраас мөн ХБ-уудыг тодорхой хэргүүд дээр нөлөөлж ажиллахын тулд шаардах бичгийг сайтар боловсруулан бичих ур чадварт сургаж байгаа юм. Эдгээр хүчин чармайлт нь амжилттай шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувийг нэмэгдүүлж, гэмт хэрэг үйлдээд ял шийтгэл авахгүй өнгөрдөг байдлыг аймгийн хэмжээнд бууруулсаар байна.

Эцэст нь хэлэхэд, Завхан аймгийн НЦҮТ нь даван туулагчдад сэтгэл зүйн мэргэжлийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлдэгээрээ бусад төвүүдээс илүү онцлогтой байдаг. Төвөөс явсан хойноо сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн аваагүй зарим үйлчлүүлэгч нь амиа егүүтгэх оролдлого хийх, эсвэл биеэ үнэлэх болон архинд орох зэрэг бусад хортой зан үйлд автах харамсалтай хандлагатай байгааг төвийн ажилтнууд анзаарч харсан учраас ийнхүү урт хугацааны сэтгэл зүйн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд анхаарах болсон байна.

Завхан аймгийн НЦҮТ-ийн сэтгэл зүйч Лхагвасүрэн хэлэхдээ төвд удаан хугацаагаар байрлах тусам нөхөн сэргэх үр дүн нь сайжирдаг бөгөөд сэтгэл зүйн зөвлөгөө авах хугацааны хувьд ч мөн адил байдаг гэсэн юм. Сэтгэл зүйчид мөн даван туулагч нэг бүртэй зөвлөлдсөний үндсэн дээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд тэгснээр сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг эмчилгээ нь тухайн даван туулагчийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд илүү сайн тохирсон байж чаддаг.

Өөрсдөд нь тохиолдсон зүйлийг бүрэн ойлгох чадвар дутмаг байдаг учраас бага насны даван туулагчдын (4-8 насны) байдал түргэн сайжирдаг. Харин өсвөр насныхны хувьд эдгэрэх зам нь хамгийн тогтворгүй байдаг. Төвөөс урлагийн засал эмчилгээг стресс гадагшлуулах (катарзис) нэгэн хэлбэр болгож ашиглахаас гадна өөрт тохиолдсон үйл явдлаа үгээр илэрхийлж чадахгүй байгаа залуу охидод өөрийгөө илэрхийлэх арга болгож ашиглаж байгаа нь үр дүнтэй байна гэж Лхагвасүрэн ярьсан юм.

Завхан аймгийн НЦҮТ-ийн ажилтнууд шаргуу зүтгэлээ хадгалж, бүтээлч, үр дүнтэй санаачилгыг тууштай хэрэгжүүлсээр НЦҮТ-ийн менежментийн сайн туршлагын жишиг болж чадсан юм. Тэдний хичээл зүтгэл аймагтаа ЖСХ-д хариу арга хэмжээ авах механизмийг мэдэгдэхүйц сайжруулж, улмаар тусламж эрж ирсэн даван туулагчдын амьдралыг дээшлүүлсээр байна.

Даван туулагчдын нэг болох Аз НЦҮТ-өөс тусламж авсан хувийн туршлагаа хуваалцсан юм. Бага насны охин нь нөхрийнх нь зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэнийхээ дараа тэрээр охиноо аваад гэрээсээ зугтаж, Цагдаагийн газарт очсон байна. Тийнхүү НЦҮТ-тэй холбогджээ. Төвд байх хугацаандаа бүх үндсэн үйлчилгээг нь авч байсан бөгөөд түүний дотроос сэтгэл зүйн зөвлөгөө болон үнэгүй хууль эрх зүйн үйлчилгээ гэсэн хоёр үйлчилгээ маш их хэрэг болжээ.

Аз ярихдаа, “Анх миний сэтгэцийн байдал маш тогтворгүй байсан. Сэтгэл гутралд орж, бүх ой санамж маань эмх замбараагүй болсон байлаа. Эргэн тойронд маань юу болоод байгааг ч ойлгох чадваргүй болсон байсан. Ийм учраас л би энэ төвд ирсэндээ их баяртай байгаа. Эндхийн сэтгэл зүйч нар надад сэтгэцийн тогтвортой байдлаа эргүүлэн олж авахад их тус болсон” гэсэн юм.

Аз, охинтойгоо хамт төвийн мэргэжилтнээс сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол авсан байна. Тэрээр 3-4 удаагийн зөвлөгөөний дараа л гэхэд хэдийнээ оюун санааных нь төлөв байдалд өөрчлөлт гарсныг мэдэрч байснаа онцолж ярьсан юм. Охиных нь хувьд ч гэсэн мөн адил сайн өөрчлөлт гарсныг анзаарсан байна. Аз төвөөс явсан хойноо ч сэтгэл зүйчтэйгээ уулзаж, зөвлөгөө авсан хэвээр байгаа тухайгаа мөн ярьсан юм.

Сэтгэл зүйн үйлчилгээнээс гадна үнэгүй хууль эрх зүйн үйлчилгээ амьдралд нь маш том тус болсон тухай Аз ярихдаа, “Өмгөөлөгчийн зардлыг төлж дийлэхээргүй байсан. Хамгийн багадаа 800,000 төгрөг байдаг бөгөөд миний хувьд тийм зардлыг төлөх ямар ч боломж байгаагүй” гэсэн юм.

Аз нөхрийнхөө эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээр шийдэх үед төвөөс үнэгүй өмгөөлөгч олж өгсөн байна. Олон сар ажилласны эцэст эхний шүүх хурал болж, нөхөрт нь 17 жилийн хорих ял оноожээ. Гэвч нөхрийнх нь тал давж заалдахаар гомдол гаргасан байна. Азын тууштай байдал, мөн НЦҮТ-ийн ажилтнууд болон өмгөөллийн багийнхны шаргуу хөдөлмөр, дэмжлэгийн ачаар шүүхээс уг хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Энэ бүх хүчин зүтгэл Аз, охин хоёрт илааршихад нь тусалсан юм. Аз нэгэнтээ, “Бидэнд ямар ч айх аюулгүй мэдрэмж төрж байна. Бас хүмүүс бидэнд санаа тавьдаг гэдгийг ойлгосон. Засаг дарга хүртэл бидэнтэй ирж уулзсан нь маш гэнэтийн бэлэг байсан учраас би баярласандаа бүр уйлчихсан” гэж ярьсан билээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа