Бидэнтэй нэгд

Улс төр

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн хориг төсвийн хуулийн алдаануудыг илчилж өглөө

Нийтэлсэн

Хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны Төсвийн хуульд хориг тавьсан. Гэвч парламент  хоригийг хүлээж авсангүй.  Шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна вэ?

-Аливаа хуульд хориг тавина гэдэг Үндсэн хуулиар Төрийн тэргүүнд олгогдсон хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрхийн асуудал.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хориг тавих үзэгдэл нь хууль тогтоох байгууллагын хувьд эрүүл жишиг. Энэ жишгийн дагуу Ерөнхийлөгч  2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Гэвч Засгийн газрын болон парламентын зарим гишүүн  буруудлаа, бүхэлд нь биш хэсэгчилж тавих байсан юм. Улс төржлөө, алдаатай байна зэргээр ярьж хүлээн авлаа. Уг нь парламент  Ерөнхийлөгчийн хориг, буруу зөв  гэж  ярьж, шүүдэг газар биш. Засгийн газрын субъект бүр ч биш. Тэгж ярих ёсгүй юм.  Ерөнхийлөгчийн шийдвэр ямар нэг байдлаар хуульд нийцэх эсэхийг шалгаж хянадаг ганцхан субьект нь Үндсэн хуулийн Цэц юм. Тэгэхээр хуулийн үндсэн дээр хориг зөв буруу гэж маргаад байх ямар ч шалтгаан байхгүй.  Төрийн тэргүүн эрхийнхээ дагуу л асуудалд хандсан.

-МАН-ын гишүүд хоригтой холбоотой янз бүрийн байр суурь илэрхийлсэн.  Чуулганы хуралдааныг та үзэв үү.  Ямар нөхцөл байдал ажиглагдаж байх юм?

-Үзсэн.  Ер нь хориг гэдэг зөвхөн хүлээж авснаар ач холбогдол нь гардаг зүйл биш.  УИХ-ын чуулганы хэлэлцүүлэг дээр олон гишүүн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танах ёстой.  Тодотгол хийх ёстой.  Вакцинаа яагаад зээл тусламжаар авах ёстой юм гэсэн асуудлыг хөндөж байна.  Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтуудыг оновчтой байлгах, цар тахлын үед эдийн засгаа дэмжиж тэтгэх дээр цуврал арга хэмжээ авах, бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг  хийх хэрэгтэй гэдэг асуудал яригдсан.  Нөгөө талаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнээр иргэд маань  төсвийн тухай ойлголттой болж байна.  Төсвийн аль хэсэг нь үр ашиггүй юм.  Цар тахлын үед зарим иргэн гэртээ идэх хоолгүй байхад яагаад орон нутгуудад соёлын төв барих юм.   Дэлхий нийтээр хөл хорио үргэлжилж байхад музейгээр яах юм гээд ерөнхий ойлголтуудыг мэдээд авчихлаа. Өнөөдөр дэлхий нийтээр вакцин гаргах асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарим улс орон вакцин үйлдвэрлэж, түүнийгээ улс орнуудад өгөх гэж байна. Гэтэл манайд вакцин худалдаж авах мөнгө байхгүй байна. Тэгсэн мөртлөө хөлбөмбөгийн талбай, халуун усны байр, соёлын төв, музей, төрөл бүрийн барилгын өргөтгөлүүд барих гээд 160 тэрбум төгрөг төсөвт суулгачихсан. Нөгөө вакцин авах төсөв хөрөнгө хаана байна.  Эрх баригчид ийм л төсөв баталсан шүү дээ.

-Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг царцааснаар эдийн засаг агшина гэсэн тайлбар яриад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Барилга барилаа гэхэд бид бүх материалыг урд хөршөөс авч байна.  Тийшээ  хөрөнгө оруулалт явдаг. Мөн нэг тендерийн компани л ашиг хүртдэг. Дарга нар нь “цавчаа”-гаа авна. Энэ үйл явц нь эдийн засгийг тэтгээд, тэлээд байгаа асуудал биш л дээ. Үүнийг  гишүүд чуулган дээр ярьсан. Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн хориг ач холбогдлоо өглөө. УИХ-ын чуулган  дээр хориг хүлээж авсан эсэхээс үл шалтгаалан Монголын ард түмэн төсөв ямар үрэлгэн байдаг юм.  Шаардлагагүй хөрөнгө оруулалт юу  юм гэдгийг мэдлээ. Мөн төсвийн тодотголын асуудал хүчтэй яригдлаа. Тэгэхээр дахиад хэлэхэд Ерөнхийлөгчийн хориг үүргээ мундаг гүйцэтгэлээ гэж харсан.

-Хоригийг парламент хүлээж аваагүй ч үүргээ гүйцэтгэсэн хориг боллоо гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

-Тийм ээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавиагүй бол эрх баригчид ямар их алдаатай төсөв баталсныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа.

-Зарим нь Ерөнхийлөгчийг ядмаг улс төр хийж байна гэсэн.  Нөгөө хэсэг нь хоригийг хүлээж авбал төсөв задарч нөхцөл байдал хүндэрнэ гэж байна. Үнэхээр МАН-ын гишүүдийн яриад байгаа тийм нөхцөл байдал үүсэх юм уу?

-Ерөнхийлөгч хуульд хориг тавьсан.  Түүнээс биш Засгийн газар,  УИХ-ын  үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байгаа асуудал байхгүй.   Ерөнхийлөгч улс төр хийж байна гэж хардах вий гээд хориг тавих бүрэн эрхээсээ татгалзаж болохгүй.  Нэг  хэсэг нь тэгж харж л байгаа байх. Гэхдээ улс төр байсан ч сайн үр дүнд хүрлээ.  Эрх баригчид төсвөөр ямар их зүйл үр ашиггүй зарах гэж байна вэ. Хоригийг хүлээж авахаар аймаг орон нутгийн төсөв хүлээгдэнэ задарна, төрийн алба цалингаа өгч чадахгүй хэмжээнд хүрнэ гэж байна. Тийм зүйл байхгүй.   Хоригийг хүлээж авлаа, яаралтай засч залруулах зүйлээ залруулаад батлаад явах боломж бололцоо бүрэн байлаа.  Өөрсдөө л асуудлыг сунжруулсан.  Мөн бүхэлд нь тавих нь буруу байлаа гэж шүүжилсэн. Энгийнээр тайлбарлахад  төсөв дотор шаардлагатай хөрөнгө оруулалтууд бий. Түүнийгээ авч үлдээд шаардлагагүйгээ хүлээн авч болно. Энэ нь  УИХ, Засгийн газрын бүрэн эрх.  Түүнээс биш Ерөнхийлөгч шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг түүгээд хориг тавих нь өөрөө зохисгүй асуудал.  Тэгвэл жинхэнэ улстөржилт болох байв.

-Дараагийн нэг  асуудал нь өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачлагыг Ерөнхийлөгч гаргаад байгаа. Хоригийг хүлээж аваагүй учраас энэ асуудал зогсох уу.  Өөр ямар арга нөлөөлөл үзүүлэх боломжтой вэ. Иргэдийн дунд хүлээлт байх шиг?

-Ерөнхийлөгч анх санаачилга гаргахдаа өрх бүрт сая төгрөг өгөх эх үүсвэрээ бодсон байгаа байх. Ерөнхийлөгч 2021 оны төсвийн мөнгийг ард иргэдэд тараагаад өгчихье гэж хэлээгүй.  Тэгэхээр Ерөнхийлөгч нэг сая төгрөгийнхөө үндэслэлийг гаргаж ирнэ.  Ямар эх үүсгэврээр хэрхэн зохион байгуулах гэдэг тайлбар өөрт нь байгаа. Тийм асуудал байхгүй бол анхнаасаа өрх бүрт нэг сая төгрөгийн асуудал ярихгүй байсан.  Эдийн засгийн утга агуулгыг нь сайн мэдэхгүй.  Гэхдээ бэлэн мөнгөөр бус дандаа үндэсний үйлдвэр эрхлэгчдэд ваучер хэлбэрээр очих  энэ мөнгө эдийн засгийг хямраана гэж бодохгүй байна.  Жинхэнэ ЖДҮ-чид, хүнсний үйлдвэрлэл, талх, нарийн боовны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулна.  Одоо цар тахлын нөхцөл байдал хүнд байна.  Бүгд ажилтнуудаа цомхотгож, ажлын байраа хааж байна.  Түрээсийн төлбөр, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа бизнес эрхлэгчдээ үүнээс өөрөөр яаж дэмжих вэ. Өөр гарц олж харахгүй байна.  Хууль зүйн хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  парламент “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуульд Засгийн газрын эрх үүргийг тодорхой заасан байна.  Тухайлбал, “Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх үүрэгтэй гэжээ.  Тэгэхээр Ерөнхийлөгчийн яриад байгаа өрх бүрт үзүүлэх нэг сая төгрөгийн дэмжлэгийн асуудал зүгээр нэг хоосон зүйл,  улс төр биш.  “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулиа хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа асуудал.

CGTN мэдээ4 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ4 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр7 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр7 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент7 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн