Covid-19

Улаанбаатарт 32, Дорноговьд 3, Сэлэнгэд 2, Орхон аймагт 1 иргэнээс халдвар илэрлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 23341 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 тохиолдол нэмж илэрлээ. Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгсэн. Бүгд ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрч, 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол, Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин Дархан-Уул аймаг болон Архангай, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна” гэлээ.

Exit mobile version