Нийгэм

Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх боломжтойг мэдэгджээ

Нийтэлсэн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар COVID19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Элчин сайдуудтай уулзалт хийж байна.

Тэрбээр “Өнөөдөр мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовтой уулзаж “Спутник-V” вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцжээ.

“Монгол Улсад “Спутник-V” вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна.

Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос  эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ” хэмээн Сангийн сайд мэдээлэв.

Exit mobile version