Улс төр
“Модерна” компанийн вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцжээ
КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж АНУ-аас манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэжээ.
COVID-19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзалт хийсэн байна. Энэ үеэрээ КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад талархал илэрхийлжээ.
Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа, “Модерна” компанийн вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцан санал солилцсон байна.
Биотехнологийн “Модерна” компани коронавирусийн эсрэг бүтээсэн вакциндаа түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын засгийн газарт гаргаад байгаа юм.
Тус компанийн бүтээсэн вакцины сүүлчийн шатны туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарчээ.